2024.05.23
1994 Ferrari 355

Ferrari-ийн 348 хэмээх загвар жаахан бүтэл муутай байв. Ингээд компани алдагдалд орж нэг сайн загвар гаргах зайлшгүй шаардлагатай болов.
1994 онд F355 хэмээх дараагийн загварыг гаргасан нь санаанд оромгүй амжилттай болж, 4 жилийн дотор 11 мянган зарагдсан.
Загвар дизайн үнэхээр гоё байсан тул олон сэтгүүлийн нүүрэнд гарчээ. Ер нь сэтгүүл, тв нэвтрүүлэгт гаръя гэвэл сайн дизайнтай байх ёстой болдог.
3.5 литрийн V8 хөдөлгүүр нь 380 морины хүчтэй, дажгүй хурдална. Ерөнхийдөө хэт баячуудын дараагийн ангиллын хүмүүс авахад илүү эвтэйхэн тэрэг гэх юмуу даа.
Ингээд Ferrari эргэн маш нэр хүндтэй болж, хүмүүсийн шүтээн брэнд болжээ. Дараа нь 360 зэрэг дараагийн загварууд тэртэй тэргүй амжилттай зарагдах нь тодорхой болсон юм.