2024.07.05
Kia Tasman - цоо шинэ, дунд оврын пикап

Kia Tasman гээч ийм тэрэг гарахаар ид бэлтгэж байна. Энэ бол үйлдвэрлэгчаас гаргасан яг бодит зураг юм.
Одоогоор Toyota Hilux, Mitsubishi L200 зэрэг машинуудын ангилалд өрсөлдөнө. Дунд оврынх гэсэн үг.
Нилээн дөрвөлжин хийцтэй, маш том арктай. Панорамик дээврийн сонголттой. Хөгжим аудио нь маш өндөр төвшинд хийгдэнэ гэнэ.
Үйлдвэрийн энэ загвар нь BFGoodrich AT T/A 265/70 R17 хэмжээтэй дугуйтай байгаа нь түүнийг шууд офроад чадамжтай болохыг нотолж байна.
2.2 литрийн турбодизель юмуу 3.5 литрийн V6 бензин турбо байх болно. Ирэх жилээс борлуулалтад гарах юм. Гол зах зээл нь Өмнөд Африк, Ойрхи Дорнод, Латин Америк, Зүүн Өмнөд Ази, Австрали, Далайн орнууд гээд бат бөх пикапын эрэлт хэрэгцээ ихтэй орнууд юм. Европ, Америкт танилцуулахгүй.