Land Cruiser 300 - GX.R, VX, ZX болон GR.S-н ялгаа нь юу вэ?
Нийтлэл

Хариулт:
LC300 нь GX.R, VX, ZX, GR.S гэсэн тоноглол болон үнийн өгсөх 5 түвшинтэй.
GX.R-н хувьд давуу зүйлүүд нь үнэ хямд, бензин V6, хөдөлгүүр 6 шатлалт автомат хурдны хайрцагтай, хойд дифференциал түгжигчтэй, зарим загвар нь лебёдка-тай зэрэг давуу талтай.
Харин VX-н хувьд V6 3,5 турбо хөдөлгүүр, 10 шатлалт автомат хурдны хайрцаг, crawl control, халдаг арьсан суудал, 360 камер, cruise control зэрэг илүү олон тоноглолтой.
ZX-н хувьд 20" обуд, гоёлын нэмэлт хормой, гупер, 2-р эгнээний суудлын дэлгэц, хойд LSD дифференциал түгжигчтэй.
GR.S-н хувьд E-KDSS цахилгаан тэнцүүлэгч, урд хойд, дифференциал түгжигч, GR нэмэлтүүд, 18" обудтай илүү спортлог дүр төрхтэй.
Oдоогийн байдлаар GX.R-г 192.4-230.8 сая төг, VX-г 272.5-283.0 сая төг, ZX-г 300.6 сая төг-р, GR.S-г 307.9-311.1 сая төг борлуулдаг.