Европын холбоо Хятадын цахилгаан автомашины татварын шинэ хэмжээг зарлалаа

Европууд хятад машинд өндөр татвар оногдуулахаар болсныг бид мэднэ.
Тэгвэл урьдчилсан хэмжээ гарчээ. Брэндээс хамааран 17.4-38.1 хувь хүртэл байх тооцоо гарчээ.
7-р сарын эхээр хэрэгжиж эхэлнэ.
Хятадын төртэй бараг ажилладаггүй BYD брэндийн хувьд 17.4 хувь буюу хамгийн бага татвартай бол төртэй ойр дотно ажилладаг Geely-ийн татвар 20 хувь байх аж.
Харин ЗГ-ын санхүүжилт хүртэл авсан SAIC хамгийн өндөр буюу 38.1 хувийн татвар төлнө. Европийн комисстой хамтарч ажиллагаагүй бусад брэндүүд бас 38.1 хувь төлнө.
Ингээд үлдсэн брэндүүдийн хувьд дундаж жигнэсэн хувь буюу 21% оногдож байна.
Энэ татвар нь хязгаарлалт биш харин Европ, Хятадын үйлдвэрлэгчдэд тэгш боломж олгож буй нөхцөл гэж тайлбарлах аж. Энд бүр хятажсан европ брэнд болох Lotus, Polestar, Smart, MG хүртэл орж байгаа юм.
Ингэснээр хятадад 4 тэрбум долларын хохирол учирч, цахилгаан машины нийлүүлэлт 1/4-өөр буурах төлөвтэй.