Erdenebaatar Sukhbaatar: Мерседес Бенз ингэж төрсөн
Авто Тойм

Берта Бенз, түүний нөхөр Карл Бенз хоёр анхны бензин машиныг зохион бүтээсэн боловч хэн ч үүнийг хэрхэн ашиглахаа мэддэггүй байсан тул ашиглахгүй орхисон байлаа...
Бүгд Бензийг инээдтэй гурван дугуйт бүтээсэнийх нь төлөө галзуу гэцгээж байв...
Дээрээс нь тэрээр сэтгэлийн хямралаа дарах гэж архи их уудаг болсон байлаа...
Карл эхнэр Берта болон таван хүүхдийн хамт Манхайм хотод амьдардаг байсан бөгөөд тэр нэгэн өдөр Берта Пфорцхаймаас өмнө зүгт бараг 100 километрийн зайд орших эцэг эхтэйгээ уулзах ёстой байв...
Берта нөхрөө тайвшруулж, ажил хөдөлмөр нь дэмий хоосон зүйл биш гэдгийг нотлохын тулд гурван дугуйтаар тэдэн дээрээ очихоор зориг шулууджээ...
Аялал бараг бүтэн өдөр үргэлжилсэн бөгөөд энэ нь 1800-аад оны сүүлээр морьд ашигладаг байсан үед тийм ч муу үзүүлэлт биш юм...
Тухайн үед бензин зардаг байсан эмийн сангуудаар хэд хэдэн удаа очиж шатахуунаа цэнэглэх шаардлагатай болсон байна...
Тэрээр тоормосоо засах гэж хоёр арьс ширчин (энэ удаад тэр тоормосны талбайг зохион бүтээжээ) болон хөтчийн гинжийг засах шаардлагаар дархан дээр очжээ...
Мөн түлшний шугам бөглөрч асуудал үүссэн тул түүнийг үснийхээ зүүгээр нь зассан байна...
Тэрээр үсний резинээрээ кабелийг халалтаас тусгаарлаж чаджээ...
Зорьсон газраа хүрмэгцээ нөхөртөө цахилгаанаар амжилтаа мэдэгдэв...
Маргааш нь ахиад л машинаа унаад гэртээ харьсан...
Энэ аялал Бертагийн замд тааралдсан олон хүмүүсийн анхаарлыг ихэд татав...
Тэр үед хүмүүс машин нь зүгээр нэг сонин тоглоом биш, харин хурдан бөгөөд тохиромжтой тээврийн хэрэгсэл болохыг ойлгожээ...
Карл тэр даруйдаа алдартай болж, гэнэт л хүн бүр өөрийн машиныхаа хувилбаруудыг өөрсдийн хүссэнээрээ хийлгэх маш олон захиалга ирдэг болсон байна...
Энэхүү аялал нь Бертад тээврийн хэрэгслийг хэрэглэгчийн байр сууринаас үнэлж, болзошгүй сул талуудыг тодорхойлох боломжийг олгосон юм...
Тэрээр хурдыг нэмэгдүүлэхийн тулд хурдны хайрцганд араа нэмэхийг зөвлөсөн бөгөөд ингэснээр аяллыг илүү хурдан хугацаанд хийж, вагоныг гүйцэж түрүүлэх, тогтвортой байдлыг хангах үүднээс дөрөв дэх дугуйг нэмж, тоормосыг сайжруулах, түлшний шүүлтүүр нэмэх гэх мэт зүйлийг санал болгосон нь өнөөгийн бидний мэдэх агуу том эзэнт гүрэн мэндлэх суурийг тавьсан ажээ...
Баярлалаа, Берта!