Орост хятад машинуудын засвар ямар байгаа вэ?

Оросууд эхнээсээ хятад машинуудаа үйлчилгээнд оруулж эхэлсэн. Энэ талаар сонин сайхан юу байна?
Avatr, Li Auto, Zeekr зэрэг ховор машинууд эздээ нилээн зовоож буй сурагтай. Угаасаа ховор брэндүүд учраас сэлбэг хэрэгсэл олоход хэцүү, яаж засах нь тодорхойгүй, зарим загваруудыг одоо үйлдвэрлэхээ больсон ч байх шиг. Хэт хурдан шинэ загварууд гаргаж өмнөхөө хаясан нь машины эздэд маш хүнд тусаж буй бололтой.
Chery, Haval, Geely зэрэг машинууд осолд хамгийн өртдөг нь судалгаагаар гарчээ. Угаасаа олон ч зарагддаг машинууд, дээрээс нь дунд ангиллын хэрэглэгчид авдаг учраас болгоомжгүй давхих нь түгээмэл байдаг болов уу. Эдэн дундаас GAC-ийг засаж сэлбэхэд хамгийн их зардал гарч байна гэнэ дээ. Тодруулбал 150 мянган рубль гэдэг нь 5.6 сая төгрөг юмуу даа.