2024.07.16
Оросын Амур мужид согтуу жолоочийг мэдээлбэл шагнал авна

Оросын Амур мужийн эрх баригчид согтуу жолооч нартай тэмцэх шинэ арга сэджээ. Хэрвээ та согтуу жолоочийн талаар мэдээлэл өгвөл таныг шагнах аж.
Өгсөн мэдээлэл үнэн байгаад жолоочийг саатуулж, согтуу нь баригдвал дараах шагнал өгнө.
• Тухайн жолооч захиргааны шийтгэл авбал танд 5000 рубль
• Тухайн жолооч эрүүгийн шийтгэл авбал танд 7000 рубль
өгнө. Энэ нь монгол мөнгөөр тус бүр 200 мянга, 270 мянган төгрөг болох юм.
Хэрвээ хэд хэдэн хүн согтуу жолоочийн тухай мэдээлэл өгвөл эхэлж өгсөн хүнд шагналыг 100% хуваарилна.