Алдарт Bugatti Veyron-ы нэгэн түүх
Нийтлэл

Алдарт Bugatti Veyron-ыг хийх зорилгоос болж хамгийн том автомашины дугуй үйлдвэрлэгч компани Michelin дампуурах шахсан түүх
1993 онд үйлдвэрлэгдснээсээ хойш 10-аад жил дараалан дэлхийн Production car буюу борлуулалтанд гарсан машинуудын хүрч чадах дээд хурдыг эзэмшиж байсан "Mclaren F1"-ы рекордыг (385км/ц) эвдэхээр Bugatti компани Veyron-ыг ханцуй шамлан урлаж байв. Үүнд нэгэн гол асуудал байсан нь энэ F1-ы рекордыг давах хурдыг тэсвэрлэх дугуй тухайн үед байгаагүй аж. Тиймээс Bugatti компани харилцагч компани болох Michelin-д захиалга өгсөн нь 407км/ц хурдыг тэсвэрлэх чадалтай дугуй байв.
Michelin хариуд нь боломжгүй гэх хариу өгсөн ба үүнд Bugatti компаний эзэмшигч болох Volkswagen грүпп Michelin компанитай хийсэн бүх гэрээгээ цуцлах дээрээ тулсанд Michelin аргагүй эрхэнд 407км/ц-ын хурдыг 15 минут тэсвэрлэх чадалтай дугуйг 1 автомашины багцаар тухайн үеийн ханшаар 42,000$-ын үнээр нийлүүлсэн гэдэг. 15хан минутаа? гэж гайхаж магадгүй, Veyron нь дээд хурдаараа 12 минутанд банкаа хоослодог 987 морины хүчтэй 4 турбо бүхий 8 литрын W16 мотортой тул шаардлагад нийцэхээр юм байна.
2005 онд энэхүү машин танилцуулагдсан ба үүнээс 5 жилийн дараа Bugatti Veyron SuperSport (428км/ц), 6 жилийн дараа Bigatti Chiron эвдсэн ч аюулгүй байдлын улмаас компьютерыг нь 420км/ц-ын хурдаар хязгаарласан байдаг аж.
Сонирхолтой нь Bugatti компани анхны Veyron-ыг зарагдсан тоо бүрээр 6.24сая долларын алдагдалд орж байсан гэнэ.
Нийтлэгч Hachiman