Toyota-ийн боссын хэлсэн үг
Нийтлэл

Toyota-ийн босс айхтар үг хэллээ.
Акио Тойодо маань:
"Жааа, бидний харж байгаагаар цахилгаан машины ирээдүй ойрын жилүүдэд маш бүрхэг. Технологи хичнээн сайжраад урагшиллаа гэхэд цахилгаан машин зах зээлийн 30 хувиас хэтрэхгүй. Харин автоертөнц шатахуун түлшнээс хамааралтай хэвээр байх болно."
1-р сарын 13-нд нэг лекц болсон юмаа даа. Тэрэн дээр Toyota-ийн удирдлагууд оролцож, яриандаа халаад оролцогчдын асуултад нилээн дэлгэрэнгүй хариулсан юм байна.
Toyota-ийн хувьд бензин, дизель, устөрөгч, хайбрид, дан цахилгаан, устөрөгчийн цахилгаан гээд бүх төрөлд ажиллаж чаддаг машинууд үйлдвэрлэн гэдгээ ч ил тод хэлж байна.
Мань эр цааш нь хэлэхдээ:
"Цахилгаан, бензин аль нь дэлгэрэхийг аль нэг улс орон, Засгийн газар шийддэг юм биш ээ, үүнийг хэрэглэгчид, зах зээл өөрөө шийдэх болно" гэв.
"Та нар жишээ нь дэлхий дээр тэрбум хүн цахилгаангүй амьдарч байгааг мэдэх үү? Яг энэ бүс нутагт бид жишээ нь машин нийлүүлдэг, цаашид ч нийлүүлнэ. Энэ бидний үүрэг. Цаашлаад судлах юм бол цахилгаан машин боломжгүй орон нутаг дэлхийд бараг тэн хагас нь юм."
Магадгүй энэ боломжгүй хэсэгт нь Монгол ч орж байгаа байх. Бид чинь үнэндээ цахилгааны дутагдалтай юм билээ шдээ.
Цааш нь хэлэхдээ:
"Эрчим хүчний тал дээр япон улс тун болгоомжтой байх ёстой. Заавал барууныг дагах албагүй. Би энэ талаар сүүлийн 3 жил ярьж, заримдаа ад болж байгаа. Нүүрсхүчлийн хийг багасгана гээд л юу юугүй дайрцгаах юм. Шилжиж болно оо, гэхдээ ухаантай хандах хэрэгтэй."
"Манай компанийн хайбрид технологи өнөөдөр дэлхийд хамгийн амжилттай нь байгаа гэж би боддог. Энэ технологийн ачаар тэр хорт хийг чинь лав 30 хувь бууруулж чадсан нь гарцаагүй үнэн юм шүү."
"Сүүлд нь нэмж хэлэхэд бид бас дотоод шаталтат хөдөлгүүрийн шинэ үеийн ажлыг эхлүүлээд байна."
Зурагт: Акио Тоёода, Тоёота Мотор компанийн ТУЗ-ийн дарга