Ferrari нэг дор 2 загвараа зогсооно.

Италийн Ferrari компани дунд зэргийн хөдөлгүүртэй SF90 Stradale болон 812 GTS купе загваруудын үйлдвэрлэлийг зогсоож байгаагаа мэдэгджээ. Ойрын хэдэн долоо хоногт тэдэнд Ferrari Roma “Гран Туризмо” купе загварыг бас нэмж зогсоох аж.
812 GTS-ийг орлох Ferrari-ийн шинэ 12Cilindri загвар тавдугаар сарын эхээр танилцуулагдсан. SF90 Stradale-ийн залгамжлагчийг танилцуулах ёслол хэдэн сарын дараа болох бөгөөд шинэ загварыг одоогоор прототип хэлбэрээр туршиж байна. Баталгаажаагүй мэдээллээр бол уг загвар нь SF90 Stradale-тай адил хойд болон дөрвөн дугуйгаар хөтөлдөг хосолмол дамжуулалттай, хоёр турбо цэнэглэгчтэй V8 хөдөлгүүртэй байх болно.
2020 Ferrari SF90 Stradale
Ferrari 812 GTS
2024 оны нэгдүгээр сараас зургадугаар сарын хооронд Ferrari компани нийт 7044 автомашин үйлдвэрлэж, эдгээр нь бүгд захиалагч нартаа очсон байна. Өнөөдрийн байдлаар Ferrari-ийн захиалгын дэвтэр 2026 он хүртэл дүүрсэн гэнэ шүү.