Mercedes шинэ батерей бүтээж байна. Эхний хүлээн авагч нь цахилгаан G-Class байх төлөвтэй.
Нийтлэл

Бүрэн цахилгаан G-Class гарсныг та мэдэх байх. Offroad чадамжтай машин цахилгаан байхыг ихэнх авто сонирхогчид гайхаад л байгаа.
Хөдөө хээр хаанаа цэнэглэх болж байна аа, тээ? гайхах нь аргагүй. Монголд бол аймаг хооронд явахад цэнэглээд байж дөнгөх байх. Яг аглаг хээр бол хэцүү юм даа.
Гэхдээ Mercedes-ээс энэ тал дээр ажилласаар л байна. Sila Nanotechnologies компанитай хамтраад дэвшилтэт батерей бүтээжээ. Цахиур-Анодын шинэ батерей гэнэ. 2026 оноос хэрэгжиж эхэлнэ.
Одоогоор G580 EQ нь 116 кВт хүчин чадалтай бал чулууны анодын батерейтэй. 470 км явж чадна.
Харин дээр дурдсан шинэ батерей хүлээн авсан цагаас бүтэн цэнэглээд 650 км явж чадах аж.
Аль 2019 онд л энэхүү Sile Nano гэх компанид Mercedes хөрөнгө оруулж энэхүү батерей дээр ажилласан гэнэ шүү.