2024.07.25
Оросууд 8-р сараас шатахууны хоригоо сэргээнэ

Орост шатахууны хомсдол үүсээд, үнэ нь өсөж буйг бид мэднэ. Дайны нөлөө гэх юмуу даа. Өнгөрсөн 3-р сард шатахууны экспортдоо хориг тавьж 5-р сард цуцалж байсан. Гэхдээ аз болоход энэ хоригт манай улс ороогүй.
Оросууд энэ 8-р сарын 1-ээс дахиад хориг тавьж магадгүй байна. 10-р сар хүртэл сунгана гэж яригдаж байна.
Манай улс хоригт орохгүй байх гэж итгэж байна.