2024.06.20
Alfa Romeo 1750 Zagato

Автын ертөнцөд хамгийн гоё гэдгээрээ нэр алдраа дуурсгасан машинууд бий. Тэдний нэг нь энэ юм.
Яг дайн болохын өмнөхөн хийгдсэн бөгөөд тухайн үед маш үзэсгэлэнтэй спорт машин гэгдэж байв.
Урт хамартай, хойд бөгс хөнгөн тул баланс гоё тохирж, жолоодлого сайтай болжээ.
Нүүрний сараалж, их гэрлийн дизайн тухайн үедээ маш шинэлэг байж.
Жолооч хойно сууж, машинаа бүрэн мэдрэн, жолоодлогын кайф бүрэн авдаг байжээ.
1930 онд гарсан загварууд нь тухайн үеийн авто уралдаануудыг бүрэн ноёлдог байжээ. Нэгдүгээр байр, хоёрдугаар байр, гурав бүр дөрөв нь хүртэл энэ машин барианд орж ирдэг байв.