"Хезболла" Израилийн хойд хэсэгт нисгэгчгүй онгоцоор довтолжээ

Ливаны хэт даврагч Хезболла бүлэглэл Израилийн хойд хэсэг рүү нисгэгчгүй онгоцоор довтолжээ. Халдлагын улмаас хоёр цэрэг шархдаж, гал гарсан гэж Израилийн цэргийнхэн мэдэгдэв. Хезболлагийн ахлах командлагч, Иран дахь Хамас бүлэглэлийн улс төрийн удирдагч Исмаиел Хание нас барснаар бүх нийтийг хамарсан дайн болох вий гэсэн болгоомжлол төрж байсан. Тэгвэл дайн улам даамжирч, Ойрхи Дорнод хурцадмал байдалд оров.
Хезболлагийн халдлага нь улс төрийн аллагад шууд хариу үйлдэл гэхээсээ илүүтэй үргэлжилсэн хилийн мөргөлдөөнтэй холбоотой. Галилын дээд хэсэгт орших Айелет ХаШахарт болсон халдлагын улмаас гарсан галыг унтраахаар гал унтраах алба ажиллаж байна гэж Израилийн цэргийнхэн мэдээллээ.
Ираны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канаани хэлэхдээ, Тегеран хурцадмал байдлыг нэмэгдүүлэх хүсэлгүй байгаа ч Ираны нийслэлд Хамас бүлэглэлийн удирдагч Исмаил Ханиегийн амийг хөнөөсөн хэргийн хариуд "шаардлагатай" арга хэмжээ авч байна гэлээ.
Эх сурвалж: ALJAZEERA