Дататай холбоотой чухал үгс
Дата бол орчин үеийн алт. Алтыг олборлохын тулд танд IT мэдлэг хэрэгтэй.

1. Дата бол орчин үеийн алт. Алтыг олборлохын тулд танд IT мэдлэг хэрэгтэй.
2. Дата их байх нь чухал биш. Зөв, цэгцтэй байх нь хамгийн чухал.
3. Дата дутсанаас илүүдсэн нь дээр.
4. Өнөөдрийн ойлгомжгүй датаг маргаашийн мэдлэг болгох чадвартай бол та нэн орчин үеийн бизнес эрхлэгч мөн.
5. Бодолд бус датанд тулгуурлан шийдвэр гаргах нь орчин үеийн CEO нарын зайлшгүй сурах ёстой чадвар.
6. Датаг хувиргаж ашиглаж чадахгүй бол зүгээр л тоонуудын цуглуулга болж хувирна.
7. Датагүй бол та зөвхөн сэрэл мэдрэмжиндээ тулгуурласан хөнгөмсөг нэгэн болно. Дататай бол ирээдүйг өндөр нарийвчлалтай харж чадах айхтар мэргэжилтэн болж хувирна.
8. Датаг зөв унших нь урлаг юм. Энэ урлагийг хүн бүхэн эзэмшиж чадахгүй.
9. Дата уугиж байвал таны бизнес тэнд шатаж байна гэсэн үг.
10. Туршлагатай болох тусам датаг цуглуулж эхлэхдээ л юунд ашиглахаа тооцож байдаг.
11. Бүх дата танд туслах албагүй ч, тус болох дата тэр дотор заавал бий.
12. Бидний эргэн тойронд битүү дата хөвж буй. Хэрхэн цуглуулж ашиглахаа та мэдтүгэй. Мэдэхгүй бол мэргэжилтнээс тусламж авсугай.
13. Датаг өндөр төвшинд эзэмшсэн хүн найз нөхдөдөө шидтэн мэт санагддаг.
14. Датаг ашиглах хэцүү. Ашиглахгүй байх бүр хэцүү.
15. Датанд туршлагатай болох тусам их дата бус чанартай датанд дурлах болно.
16. Дата нь мэдээлэл болно. Мэдээлэл нь мэдлэг болно. Мэдлэг нь мэргэн ухаан болно.
17. Датагаа одоо цуглуулж эхлэхгүй бол хожим худалдаж авахад хүрнэ.
18. Танайхаас юм худалдаж авсан хүмүүсээ бүртгээд л бай. Энэ чинь дата. Датагаа ажиглаад л байвал яах ёстойг чинь хэлээд өгнө.