Бизнес ангиллын Kia K8

Kia компани бизнес ангиллын урд хөтлөгчтэй K8 седан загвараа шинэчиллээ. Автомашины гадаад үзэмжийг бүрэн шинэчилж, огцом өөрчилсөн байна.
Одооноос эхлэн K8-ын гадна тал нь Kia-ийн EV цувралын цахилгаан автомашинуудтай төстэй болжээ. Тодруулбал, маш өвөрмөц босоо чиглэлийн, smoke-той их гэрэл, нэгдмэл мэт харагдах радиаторын нүүрний оронд хэд хэдэн цоорхой нүхтэй, гадна талдаа ямар ч хром оруулгагүй болсон байна.
Түүнчлэн, найман хэсэгтэй обуд нь хоёр талдаа тэнцвэртэй харагдах өвөрмөц дизайнтай.
Дотоод засал нь ихээхэн шинэчлэгдсэн. Консолийн хажуугаас агааржуулагчийн системийн гарцуудыг урд тал руу шилжүүлсэн байна.
Консолид залгагдсан шалны хавтан нь утсыг утасгүй цэнэглэх өргөн талбайтай болжээ. Үүний дараа арааны системийн удирдлага болон суудал халаалт зэрэг шаардлагатай функцуудын товчлуурууд байрлана.
Шинэ дөрвөн хэсэгтэй жолооны хүрд нь дээд талдаа шулуун ирмэгтэй, төвөөс бага зэрэг баруун тийш зөөсөн логотой бөгөөд хоёр өнгийн хосолсон гоёлтой.
Дотоод засалд шинэ материал, өнгөний хослолуудыг санал болгож байна.
Хөдөлгүүрийн хэсэгт K8-ын механикт өөрчлөлт ороогүй. Седаныг урд эсвэл бүрэн хөтлөгчтэйгээр, 2.5 литрийн (198 морины хүчтэй), 3.5 литрийн V6 (300 морины хүчтэй эсвэл шингэрүүлсэн пропанд 240 морины хүчтэй) хөдөлгүүрүүдээр, мөн 1.6 литрийн мотортой, нийт 230 морины хүчтэй хайбрид хувилбараар үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Шинэчлэгдсэн Kia K8-ийн борлуулалт Солонгост аль хэдийн эхэлсэн байна.
Та, Kia Motors Mongolia-д хандан захиалж болно.