2024.07.25
Орос дахь хятад машины довтолгоо

Оросууд машины тал дээр хатуу шаардлагатай ард түмэн. Нөхцөл нь ч хүнд тул баргийн машин тэсдэггүй. Иймдээ ч тэд Toyota юмуу герман машинуудад нугасгүй.
Гэтэл дайны нөлөөгөөр хүссэн хүсээгүй хоригт орж хятад машинууд энэ зах зээлийг дураараа эзэгнэж буй. 2024 оны эхний 3 сар гэхэд өмнөх онуудаас даруй 1/3-ээр нэмэгджээ. Улам л олон машин орос руу орж байна гэсэн үг.
1-6 сарын нийт борлуулалтын хэмжээ нь 6.2 тэрбум доллар болоод байна. 2023 онд 11.5 тэрбум болж байсан юм.