Мэдээ · 2024.03.29
"Fisker" дампуурахаас сэргийлж, цахилгаан автомашиныхаа үнийг 39 хүртэлх хувиар бууруулав
Мэдээ

“Fisker” компани санхүүгийн хүндрэлээс үүдэн цахилгаан автомашиных нь ганц загвар болох "Ocean"-ийн үнийг буурууллаа. Тухайлбал: “Ocean”-ийн хамгийн сүүлийн үеийн хувилбар болох “Extreme”-ийнхээ үнийг 24 мянган ам.доллароор буюу 39 хувиар бууруулж, 37 мянга 499 ам.доллар болгосон бол спорт загварынхаа үнийг 14 мянган ам.доллароор хямдруулснаар 24 мянга 999 ам.доллар болж байна.
Fisker Ocean Extreme
Fisker Ocean Sport
Тус компани энэ сарын эхээр автомашиныхаа үйлдвэрлэлийг зогсоосон бөгөөд өрөө төлж чадахгүй бол дампуурал зарлаж магадгүй гэдгээ мэдэгджээ.
Өндөр үнэ, цэнэглэх станцын дэд бүтэц сайнгүй байгаагаас АНУ-д цахилгаан автомашины зах зээлийн өсөлт саараад байгаа аж.
Х.Солонго