Нийтлэл · 2024.02.15
Ө.Сэнгэсамдан Хятадын "Super brain" нэвтрүүлэгт оролцоно
Нийтлэл

Ой тогтоолын дэлхийн аварга Э.Энхмөнх 2016, Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар 2023 онд оролцож байсан Хятадын “Jiangsu” телевизийн “Super brain” нэвтрүүлэгт Ө.Сэнгэсамдан оролцохоор боллоо. Тэрбээр 2014 оны ой тогтоолтын ДАШТ-ий гуравдугаар байрын шагналт, 2015 оны ААШТ-ий аварга, олон улсын их мастер бөгөөд “Монголын оюун ухааны академи”-д багшилж, оюуны спортын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Манай улсаас “Super Brain" нэвтрүүлэгт оролцсон тамирчид бүгд өрсөлдөгчөө ялсан бөгөөд дасгалжуулагч нь Ө.Сэнгэсамдан байв. Тэрбээр энэ удаа мөн л Хятадын ой тогтоолтын мастеруудтай өрсөлдөх ажээ.