Зеленський дайныг дуусгах төлөвлөгөөгөө АНУ-ын Ерөнхийлөгчид танилцуулна
Мягмар гарагт болсон хурлын үеэр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський дайныг дуусгах төлөвлөгөөгөө АНУ ын Ерөнхийлөгч Жо Байденд танилцуулна хэмээн мэдэгджээ Киевээс ОХУ ын Курск мужид гурав дахь долоо хоногтоо явуулж буй цэргийн ажиллагаа нь уг төлөвлөгөөний нэг хэсэг гэдгийг тэрбээр онцлов Энэ талаар Зеленський Энэ төлөвлөгөөний чухал хэсэг нь ОХУ

Мягмар гарагт болсон хурлын үеэр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський дайныг дуусгах төлөвлөгөөгөө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд танилцуулна хэмээн мэдэгджээ.
Киевээс ОХУ-ын Курск мужид гурав дахь долоо хоногтоо явуулж буй цэргийн ажиллагаа нь уг төлөвлөгөөний нэг хэсэг гэдгийг тэрбээр онцлов.
Энэ талаар Зеленський “Энэ төлөвлөгөөний чухал хэсэг нь ОХУ-ыг дайныг зогсоохыг хүчлэх явдал юм” гэжээ.
Төлөвлөгөөний талаар нарийвчилсан мэдээлэл өгөөгүй ч Байденаас гадна Дэд ерөнхийлөгч Камала Харрис болон Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп нарт мөн танилцуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт Украинд айлчилсан Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Зеленськийтэй утсаар ярьж, дайныг түргэн хугацаанд энхийн замаар шийдвэрлэхийг нь дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Энэ сарын 6-ны өдөр Украины цэргүүд ОХУ-ын Курск мужид довтлон орсон бөгөөд гурван долоо хоногийн хугацаанд тус мужийн хэд хэдэн тосгоныг эзэлж, урагш давшилсаар байна.
Эх сурвалж: Reuters