Зукерберг: Ковидын үеэр Цагаан ордны шахалтаар зарим контентыг хязгаарласандаа харамсаж байна
Мета компанийн захирал Марк Зукерберг ковидын цар тахлын үеэр Цагаан ордны шахалтын улмаас Фэйсбүүк болон Инстаграмаас зарим контентыг хязгаарласандаа харамсаж буйгаа ярьжээ Түүний хэлснээр Ерөнхийлөгч Жо Байдены захиргаанаас ковидтой холбоотой зарим контентыг хязгаарлахыг хэд хэдэн удаа шаардсан гэв Тодруулбал 2021 онд Байдены засаг захиргаа Цагаан ордны албан тушаалтнууд ковидтой холбоотой

Мета компанийн захирал Марк Зукерберг ковидын цар тахлын үеэр Цагаан ордны шахалтын улмаас Фэйсбүүк болон Инстаграмаас зарим контентыг хязгаарласандаа харамсаж буйгаа ярьжээ.
Түүний хэлснээр Ерөнхийлөгч Жо Байдены захиргаанаас ковидтой холбоотой зарим контентыг хязгаарлахыг хэд хэдэн удаа шаардсан гэв.
Тодруулбал "2021 онд Байдены засаг захиргаа, Цагаан ордны албан тушаалтнууд ковидтой холбоотой зарим контент, тэр дундаа хошигнол, шог яриаг хязгаарлахыг манай хамт олноос олон сарын турш шахаж шаардсан.
Бид тус шийдвэртэй нь санал нийлэхгүй байхад бидэнд ихээхэн бухимдаж байгаагаа илэрхийлж байсан. Тухайн үеийн Засгийн газрын шахалт буруу байсан гэж бодож байна” хэмээн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын хууль зүйн хорооны даргад илгээсэн захидалдаа дурджээ.
Фэйсбүүкээс ковидын вакциныг шүүмжилсэн нийтлэлүүд болон вирусийг Хятадын лабораторид боловсруулсан гэсэн агуулга бүхий мэдээллийг устгаж байсан.
Зукерберг “Бид тухай үед өнөөдрийн хувьд хийхгүй байсан зарим сонголтыг хийсэн. Энэ талаар илүү илэн далангүй байж чадаагүйдээ харамсаж байна" гэв.
Эх сурвалж: The Guardian