Шоколад ба Гэгээн Валентины өдөр
Нийтлэл

Нээрээ л энэ хоёрыг өнөөдөр бодсон чинь жаахан асуудалтай хоёр байна аа. Шоколад сахар ихтэй гэх нэг хэсэг нь байхад нөгөө хэсэг нь үхсэн ламын дурсгалыг бид хүндэтгэх албагүй, бүүр өөр хэсэг нь Валентинаар шоколад өгч байхаар өөр ном ч юм уу өгөхийг уриалж байна.
Ер нь байна шдээ, цагаан сараар бууз идэхийг нь хорих, наадмаар хүүхдүүд ойчиж гэмтээд байна гээд морь уралдуулахыг эсэргүүцэх, Валентинаар шоколад идэхийг эсэргүүцэх гэх мэт үйлдлүүд бол цэвэр туйлшрал.
Бид зөвхөн үйл явцыг л хараад байгаа болохоос биш тухайн үйл явцад оролцож байгаа зүйлүүдийг яг юу вэ гэдэгт нэг их анхаарахгүй санагддаг.
Уул нь бууз гэж юу вэ, таны ходоод гэдэс яаж ажилладаг вэ, морь уралдуулах уламжлал гэж юу вэ, яавал ойчиж гэмтэхгүй байх боломж байна, Валентин гэж ямар уламжлал вэ, шоколадны найрлагад яг хортой юу байдаг вэ гэдэгт анхаарал хандуулаад мэдчихэж чадвал уул нь тоомжиргүй амьдарч болмоор л байгаа юм, соошил шуурганд ядаж хийсчихгүй .
ВАЛЕНТИНЫ ӨДӨР
За энэ өдрийн түүхийг олж бичээд байх нь миний нэг их зорилго биш, гадуур угаасаа нилээн олон явж байдаг. Харин бусдын уламжлалыг бид тэмдэглэхгүй ч гэсэн хүндэтгэх ёстой юм.
Хүндэтгэнэ гэдэг нь гуцалгүй дуугаа татчихаж байх хэрэгтэй гэж байгааг маань эргэлзээгүй ойлгож байгаа биз .
Валентины өдрөөр шоколад, ил захидал, чихэр, цэцэг бэлэглэх уламжлал хэзээнээсээ л байж. Шоколад бэлэглэх уламжлал анх 1868 онд Их британиас буюу бүүр тодруулбал алдарт шоколад үйлдвэрлэгч Cadbury компанийн үйлдвэрлэсэн зүрхэн хэлбэртэй шоколаднаас эхлэж.
Сонирхолтой уламжлалыг маркетинг сайтай компани овжин ашигласнаар өнөөдөр дэлхий даяараа л шоколад бэлэглэдэг уламжлал тогтож.
АНУ, Их Британичууд гэхэд зөвхөн энэ өдрөөр сая сая доллар, фунт стерлингээр үнэлэгдэх шоколадны худалдаа хийдэг бол сонирхолтой нь Хятад, Сингапур, Өмнөд Солонгос, Япон гэх мэт азийн орнууд дэлхий дээрх хамгийн том худалдааг хийдэг байна, бүүр нэг романтик гарууд
За тэгвэл шоколад гэж юу вэ?
ШОКОЛАД БОЛ ТОС
Энэ нийтлэлийг хайрын баярын өдөр гэж нэрлэгддэг Гэгээн Валентины өдөр нь залуустаа зориулж бэлэг болгон оруулна аа, ямартай ч аймаар амттай бэлэг болох байх
Эцэст нь хэлэхэд хэн хэнийхээ хайрлахыг нь хүндэтгээд урагшаа явбал бид арай л аз жаргалтай амьдарна даа. Хүндэтгэнэ гэдгийг одоо ойлгодог болчихсон биз дээ
Хүнсний Инженер О. Гал-Очир