G-Class-аар үнээ мөргөсөн хэргийн тухайд
Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхэд нэгэн нэхэмжлэл иржээ. "Mercedes-Benz G" маркийн машин зам дээр үхэртэй мөргөлдөж осолдсон хэрэг гарчээ. Жийпний жолооч Б.Хулан нь үхэр сүргийг эзэмшдэг сүүний фермийн захирал А.Жавд хандан учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ. А.Жав захирал шүүхэд дараах тайлбарыг гаргасан байна.

Хариу тайлбар
Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхэд нэгэн нэхэмжлэл иржээ. "Mercedes-Benz G" маркийн машин зам дээр үхэртэй мөргөлдөж осолдсон хэрэг гарчээ. Жийпний жолооч Б.Хулан нь үхэр сүргийг эзэмшдэг сүүний фермийн захирал А.Жавд хандан учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ. А.Жав захирал шүүхэд дараах тайлбарыг гаргасан байна.
“Эрхэм хүндэт хадагтай Б.Хулан танаа! Би таны өргөдлийг сонирхож уншлаа. Би уучлалт гуйхад бэлэн байна, гэхдээ би өөрийгөө буруутай гэхэд ихэд эргэлзлээ.
Түүгээр ч барахгүй таны эзэмшиж буй тээврийн хэрэгсэл нь орчин тойрондоо аюулын эх үүсвэр болж, гэм зэмгүй үнээ алах зэвсэг болгон ашигласан байж магадгүй санагдаж байна.
Нэхэмжлэлд хавсарган баримтуудаас харахад манай үнээ миний шууд зааврын дагуу танд материаллаг хохирол учруулах зорилгоор амиа хорлох үйлдэл хийсэн гэж үзэх боломжгүй байна. Цаг бусаар энэ хорвоог орхисон талийгаачийг би биечлэн танихгүй байсан болохоор түүнд ямар нэгэн заавар өгөх боломжгүй юм.
Би энэ осолд арай өөр логик дүгнэлт хиймээр байна. Жолооч хурдны хязгаарыг дагаж мөрдөөгүйн улмаас ослоос зайлсхийхийн тулд шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваагүй, авч чадаагүй юм болов уу. Дүрмийн дагуу жолооч нар замын хажууд мал (ялангуяа үхэр бол) хараад хурдаа сааруулдаг.
Хэргийн материалд манай үнээний өөрийнх нь мэдүүлэг, тайлбар байхгүй тул би түүнийг замын хажуугийн бутанд зүсээ хувиргаж, таны машиныг ирэхэд гэнэт үсрээд гараад ирье гээд хүлээж байсан гэж бодохгүй байна. Би талийгаачийг тусгай сургалтад хамрагдаагүй, эелдэг зантай, удаан хөдөлгөөнтэй, дөлгөөн тайван амьтан байсан гэдгийг тодорхойлсон баримтыг шүүхэд өгөхөд бэлэн байна.
Амиа хорлох, алан хядах хандлага өмнө нь ажиглагдаагүй бөгөөд "Mercedes-Benz G" автомашинд хувийн дайсагнасан, өсөрхсөн байдал ажиглагдаагүй. Талийгаачийн сүүний гарцад зарим нэг дутагдал байсан ч нас барагсдын талаар нэг бол сайныг нь ярь, эсвэл дуугүй суу гэдэг дээ. Миний болон үнээний гэм буруу нь нотлогдоогүй тул сүүний үйлдвэрийн хамт олон болон талийгаачийн төрөл төрөгсөд, найз нөхдөд учирсан сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй гэдгийг танд нэг сануулья.
Энэ тайлбарыг бичиж таашаал авсандаа Танд талархал илэрхийлж байна.
Захирал А.Жав."