БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид Европын зах зээлд эзлэх байр сууриа хадгалав

“BYD” зэрэг компаниуд Европын цахилгаан автомашины нийт борлуулалтын 8.7 хувийг бүрдүүлжээ
Европын Холбооноос дотоодын автомашин үйлдвэрлэгчдээ хямд үнэтэй импортын автомашины өрсөлдөөнөөс хамгаалахын тулд БНХАУ-ын цахилгаан автомашинд тарифын хязгаарлалт тогтоохоор болоод байна. Тавдугаар сард БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид Европын зах зээлд эзлэх байр сууриа хадгалж чаджээ.
“BYD” зэрэг компаниуд Европын цахилгаан автомашины нийт борлуулалтын 8.7 хувийг бүрдүүлсэн нь өнгөрсөн жилийнхтэй бараг ижил үзүүлэлт болж байгаа юм.
БНХАУ-ын цахилгаан автомашины нийт нийлүүлэлт 12 хувиар буураад байгаа бөгөөд үүнд бүс нутаг даяар цахилгаан автомашины эрэлт саарч байгаа нь гол нөлөө үзүүлсэн байна.
Европын Холбоо БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэд ногдуулсан импортын тарифаа одоогийн 10 хувиас 48 хувь хүртэл нэмэгдүүлэхээр байгаа юм.
БНХАУ-ын брэндүүд бага зардалтай цэнэг хураагуурын технологи, Засгийн газрын дэмжлэгүүдийн ачаар зах зээлд шударга өрсөлдөөн үүсгэхгүй байна гэж Европын Холбоо шүүмжилж байна.
Европын Холбоо тариф нэмэхээ бодитой хэрэгжүүлбэл Европын тансаг зэрэглэлийн автомашин болон тусгай зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүнүүд хариу татвар ногдуулна гэж БНХАУ байр сууриа илэрхийлээд байгаа юм.