Телеграмын үүсгэн байгуулагчийг Францын хилээр гарахыг хориглов
Телеграм платформыг үүсгэн байгуулагч Оросын уугуул Павел Дуровыг бямба гарагт Францын эрх баригчид баривчилсан Парисын прокурорын газраас мэдээлснээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгэж Францын хилээр гарахыг нь хоригложээ Түүнийг цагдан хориогүй ч шүүхийн хяналтад байгаа бөгөөд таван сая еврогийн барьцаа төлөх ёстой Ингэснээр Францын хилээр

Телеграм платформыг үүсгэн байгуулагч, Оросын уугуул Павел Дуровыг бямба гарагт Францын эрх баригчид баривчилсан.
Парисын прокурорын газраас мэдээлснээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, Францын хилээр гарахыг нь хоригложээ.
Түүнийг цагдан хориогүй ч шүүхийн хяналтад байгаа бөгөөд таван сая еврогийн барьцаа төлөх ёстой. Ингэснээр Францын хилээр гарах боломжгүй болж, долоо хоногт хоёр удаа цагдаагийн байгууллагад биечлэн очих ёстой.
Прокурорын газрын мэдээллээр 39 настай тэрбумтан залууг дараах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Үүнд:
Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн хууль бус гүйлгээг платформоор дамжуулсан
Эрх баригчидтай хамтран ажиллаж, харилцахаас татгалзсан
Хүүхдийн зохисгүй зургийг тараахад оролцсон
ОХУ-д төрсөн Павел Дуров нь Арабын Нэгдсэн Эмират улсад оршин суудаг бөгөөд тус улсын болон Францын давхар иргэншилтэй.
Тэрбээр Телеграмыг 2013 онд үүсгэн байгуулсан ба тус платформ нь Фэйсбүүк, Инстаграм, ТикТок зэргийн дараа орох томоохон платформд тооцогддог.
Телеграмыг ОХУ, Украин болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад түгээмэл ашигладаг юм. Телеграмд дээд талдаа 200 мянган хүний бүрэлдэхүүнтэй бүлэг чат үүсгэх боломжтой байдаг нь худал мэдээллийг амархан тараах эрсдэлтэй хэмээн шүүмжлэгчид үздэг.
Эх сурвалж: ВВС