Өвөл дизель түлш асуудал дагуулдгийн цаад учир
Нийтлэл

Ерөөсөө ( коктейл) түлшиндээ л байгаа шд. Манайд зарагдаж бгаа түлшний чанар муу колонкуудын нөөцийн савны бохирдол их, импортоор оруулж ирж байгаа түлшний хасах градусд ажиллах үзүүлэлт муу бдаг шүү дээ том тэрэгтэй тээврийн жолооч нар бол андахгүй дээ.Өөрөөр хэлбэл хасах градус ихсэх тусам царцалт явагдаад байгаамаа.
Тийм учраас дизель машинтай хүнд заавал авч явах ёстой зүйлийн нэг нь anti gel. Ялангуяа намар 10-11 сард зуны түлшнээс өвлийн түлш рүү шилжих үед колонкууд зуны түлшний үлдэгдэлээ өвлийн түлш ирсэн гэж худлаа хэлж зардагаас болоод хөдөө гадаа явж байгаа хүмүүс машиндаа авч хийгээд маш их хохирдог!!!
Энэ лукасын анти гель сайн шүү гадуур дуусчихсан бсан саяхнаас бараа нь ирсэн гээд салбаруудаар нь зарагдаж бна лээ.
Гэхдээ анхаарах гол юм нь: нэгэнт царцсан түлшин дээр хийхгүй шүү!!!! Колонкоос түлш аваад банкаа дүүргэхдээ хийгээрэй!!!
946гр савалгаатайг 400л түлшинд хийх заавартай харин 300л түлшинд хийвэл царцах градус улам л багасаж сайжрана гэх мэт тохируулаад хэрэглээрэй
Ер нь мотор халаагч кабин халаагчуудын түлшний савыг заавал тусад нь тавиад цэнэглээд явуул эвдрэл гэмтэл тохиолдсон үед асгаад шинэ түлш хийх,тайлж аваад цэвэрлэх гэсгээх засвар үйлчилгээ хийхэд амархан бдаг тэгээд ч ийм энгийн биш цахилгаан аппартур өндөр даралтын нацостой дизель хөдөлгүүрт суурьлуулж байвал заавал тусдаа банктай хийдэг шүү!!!!!!!!!!
Уг нь гартаа оруулаад эвтэйхан ашиглаад сурчихвал түлшээр ажилдаг нь галын аюулгүй сайн талтай найдвартай л эд бгаам.
Дашрамд хэлхэд: Бүх шатахуун түгээх станцуудыг ус бохирдол шүүдэг филтертэй болгохгүй бол хог усны бохирдолтой бензин түлш авсан хэрэглэгчид эд хөрөнгө мөнгө санхүүгээрээ хохирсоор л байх болно.