Юнигазын хамт олон "Зөв жолооч" аянд уриалж байна

Шингэрүүлсэн нефтийн хий буюу газын салбарын анхдагч, манлайлагч “Юнигаз” компани 20 жилийн ойгоо тохиолдуулан “Зөв хий” төслийг хэрэгжүүлж, уг төслийн хүрээнд авто замын хөдөлгөөнд оролцож буй жолоочдод хандан “Зөв жолооч” сошиал аяныг эхлүүлээд байна.
Байгаль дэлхийд ээлтэй, зөв дадал зуршилтай, бусад жолооч нарт тусалдаг, найрсаг харилцаа, эерэг хандлагатай, авто замын хөдөлгөөнд орохдоо хүлээцтэй ханддаг ЗӨВ ЖОЛООЧ байх уриалгад нэгдэхийг Монгол улсын бүх жолооч нартаа уриалъя.
Ногоон эрчим хүчний бизнес эрхлэгч Юнигаз компанийн хамт олны зүгээс улс орон даяар өрнөдөг мод тарих аянд жил бүр нэгддэг бөгөөд энэ удаад үнэнч хэрэглэгч жолооч нартайгаа хамтран мод тарьж, U төглөө баяжууллаа. Учир нь газан хөдөлгүүрт автомашин унадаг жолооч нар бол байгальд хамгийн ээлтэй жолооч нар юм.
“Цэнхэр түлш” хэмээгддэг шингэрүүлсэн нефтийн хийн түлшээр явдаг автомашин ашиглаж хэвших нь иргэн хүн бүрийн эх орон, ирээдүй, эх дэлхийдээ үзүүлж буй хамгийн найрсаг, хамгийн энэрэнгүй хариу үйлдэл юм. Хийн түлш нь хэрэглэгчдэд санхүүгийн хэмнэлттэй, шаталтын дулаан ялгаруулалт өндөртэй, байгаль орчныг бохирдуулдаггүй, эрчим хүчний шинэ бөгөөд хамгийн цэвэр эх үүсвэр гэдгээрээ давуу талтай.
“Юнигаз” ХХК нь олон улсын стандарт шаардлагад нийцсэн, Монголдоо томоохонд тооцогдох 1330 тонны агуулахдаа шингэрүүлсэн нефтийн хийгээ ОХУ-аас импортлон төвлөрүүлж, Улаанбаатар хот дахь 13, Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт, Булган аймгууд дахь 7 авто машин хийгээр цэнэглэх станцаараа дамжуулан, өндөр чанартай пропан, бутан болон тэдгээрийн холимгийг байгаль цаг уурын нөхцөл байдал болон хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад тохирсон найрлагаар бэлтгэн нийлүүлж байна.
UniGasOfficial фэйсбүүк хуудас, www.unigas.mn цахим хуудаст хандаж, мөн 7575-7755 дугаарт холбогдон “Юнигаз” ХХК-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.