Tesla компанийн хувьцаа яагаад өсөв?

Тесла компанийн хувьцааны ойрын өдрүүдэд өндөр өсөлт үзүүлсэн гол шалтгаануудын талаар дурдвал:
1. Сайн борлуулалт: Тесла компанийн цахилгаан автомашины нийлүүлэлт нь 2023 оны 2-р улиралд 444 мянган ширхэгт хүрсэн нь шинжээчдийн таамаглал болох 438 мянган ширхгээс илүү гарсан үзүүлэлт юм. Энэ нь тус компанийн хувьцааны үнэлгээг нэг өдрийн дотор 10%-аар өсөхөд нөлөөлсөн байна.
2. Эрчим хүч хадгалах бизнесийн амжилт: Теслагийн эрчим хүч хадгалах бизнес өндөр амжилт үзүүлж байгаа. Тус компани 2024 оны 2-р улиралд 9.4 гигаватт-цагтай эрчим хүч гаргаж, хадгалалт хийснээр дээд амжилтаа тогтоожээ. Энэ нь өмнөх улирлын үзүүлэлт болох 4.1 гигаватт-цагтай харьцуулахад 100%-аар илүү үзүүлэлттэй байна. Тус үзүүлэлт нь ойролцоогоор 10,000 америк гэр бүлийн бүтэн жилийн цахилгааны хэрэглээг хангаж чадна.
3. Технологийн инноваци болон олон салбартай хамтарсан үйл ажиллагаа: Тесла ганц автомашин үйлдвэрлэлээр зогсохгүй, пуужингийн үйлдвэрлэл, Starlink интернэтэд хамгийн хүчтэй тоглогч хэвээр байна. Энэ нь тус компанийн хувьцааны өсөлтөд нөлөөлсөн нэгэн чухал хүчин зүйл болж байна.
Via Shinebayar Gantumur