Хүний тухай 99 сонирхолтой баримт

Цусан хангамж очдоггүй хүний цор ганц эрхтэн бол – нүдний эвэрлэг бүрхүүл. Нүдний эвэрлэг бүрхүүл зөвхөн агаараас хүчилтөрөгч авдаг.
Хүний тархины багтаамж 4 терабайтаас ч илүү.
7 сар хүртлээ хүүхэд нэгэн зэрэг амьсгалж, мөн залгилж чаддаг.
Таны тархи 29 яснаас бүрддэг.
Мэдрэлийн импульс тархинаас 274 км/цагийн хурдтай дамждаг.
Нэг хүний тархи хоногт дэлхий дээрх бүх гар утсыг нийлүүлснээс ч илүү цахилгаан долгион ялгаруулдаг.
Хүний бие организм хоногт дунджаар:
нэг нохойны бүх бөөсийг устгах хэмжээний хүхэр,
900 харандаа хийхэд шаардагдах нүүрстөрөгч,
7 барааны саван хийх хэмжээний тос,
50 литрийн торх дүүргэх хэмжээний ус ялгаруулдаг.
Хүний зүрх амьдралын туршид 182 сая литр цус шахдаг.
Энэ өгүүлбэрийг уншиж байх зуур таны биеийн 50,000 эд эс үхэж, мөн тооны шинэ эд эс төлжин бий болдог.
Үр хөврөлд 3 сартайд нь хурууны хээ бий болдог.
Эмэгтэй хүний зүрх эрэгтэй хүнийхээс хурдан цохилдог.
Чарльз Осборн гэгч хүн 68 жилийн туршид тасралтгүй зогьсуулжээ.
Солгой хүмүүс 9 насаар богино насалдаг.
Дэлхий дээрх хүмүүсийн 2/3 нь үнсэлцэхдээ толгойгоо баруун тийш гэлжийлгэдэг.
Хүн зүүднийхээ 90%-ийг мартдаг.
Хүний бие организм дахь цусны судасны нийт урт 100,000 км.
Амьсгалын давтамж хаврын улиралд намартай харьцуулахад 1/3 дахин их байдаг.
Хүн амьдралынхаа туршид нийт 150 их наяд бит мэдээлэл цээжилдэг.
Хүн биеийн дулааны 80%-ийг толгойн хэсгээрээ алддаг.
Таны нүүр улайх үед ходоод тань мөн адил улайдаг.
Хүн биеийн жингийнхээ 1%-тай тэнцэх хэмжээний шингэн алдахад цангах мэдрэмж төрдөг.
5%-тай тэнцэх шингэн алдвал ухаан алдаж, 10%-иас илүү хэмжээний шингэн алдвал амиа ч алдах эрсдэлтэй.
Хүний биед 700 гаруй фермент ажиллаж байдаг (фермент гэдэг нь эсийн дотор химийн урвалыг хурдасгах үйл ажиллагаа явуулдаг уургийн молекул).
Хүн бол нуруун дээрээ унтаж чаддаг цорын ганц амьд биет.
4 настай хүүхэд хоногт дунджаар 450 асуулт тавьдаг.
Хүнээс гадна коала баавгай онцлог бүхий хурууны хээтэй байдаг.
Нийт бактерийн 1% нь л хүний бие организмд таагүй өөрчлөлт авчирдаг.
Дэлхийн бүх хүнийг 1,000 куб метр хэмжээтэй шоонд багтааж болно.
Хүйсний шинжлэх ухааны нэршил – умбиликус.
Шүд бол хүний бие организмын нөхөн сэргэх чадваргүй цорын ганц эд эрхтэн.
Хүн дунджаар 7 минутад нойрсдог.
Солгой хүн ихэвчлэн эрүүнийхээ зүүн талаар хоолоо зажилдаг.
Дэлхийн хүн амын 7% нь солгой.
Алим болон гадилны үнэр турахад тусалдаг.
Амьдралын туршид хүний толгойд ургах үсний нийт урт – 725 км.
Чихээ хөдөлгөж чаддаг хүмүүсийн 1/3 нь л нэг чихээ дангаар нь хөдөлгөж чаддаг.
Хүн дунджаар амьдралынхаа туршид 8 жижиг аалз залгидаг.
Хүний биед амьдарч буй бактерийн нийт жин – 2 кг.
Хүний бие организмд агуулагдах нийт кальцийн 99% нь шүдэнд бий.
Хүний уруул хурууны өндөгнөөс хэдэн зуу дахин илүү мэдрэг. Үнсэлцэхэд хүний судасны цохилт минутад 100 болон түүнээс дээш давдаг.
Эрүүний нэг талын зажлах булчингийн үнэмлэхүй хүч – 195 кг.
Үнсэлцэх үед нэг хүнээс нөгөөд 278 зүйл төрлийн бактери дамждаг.
Азаар, тэдгээрийн 95% нь хүний бие организмд ямар нэгэн аюулгүй.
Партенофоби гэдэг нь онгон охид эмэгтэйчүүдийн айдас.
Шүдний паалан нь хүний бие организмын үйлдвэрлэдэг хамгийн хатуу эд.
Хүний биед агуулагдах төмрийг нийлүүлвэл цагны жижиг эрэг боолттой дүйцнэ.
Хамрын ханиад хүргэдэг 100 гаруй төрлийн вирус бий.
Удаан хугацаагаар үнсэлцэх нь бохьноос илүүтэй амны хөндийн хүчиллэгийг тэнцвэржүүлдэг.
Толгойгоо хананд цохисноор та цагт 150 килокалори илчлэг алдаж болзошгүй.
Хүн бол шулуун зураас зурах чадалтай цорын ганц амьд биет.
Амьдралын туршид хүний арьс дунджаар 1,000 удаа гууждаг.
Нурууны доод хэсэгт хүн бүрт хонхорхойнууд бий.
Зарим хүмүүсийнх тод харагддаг, зарим хүмүүсийнх бүдэг харагддаг. Ууц болон таазны ясны зааг хэсэгт хонхорхой үүсдэг.
Эрэгтэйчүүдийн нүд эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин их анивчдаг.
Хүний бие организмын бүтцэд апатит, арагонит, кальцит болон кристобалит гэсэн 4 л эрдэс бий.
Тачаангуй үнсэлт нь таны тархинд яг л шүхрээр үсрэх, буугаар буудах үед явагддагтай адил химийн урвал дагуулдаг.