Хойд Солонгос Өмнөд Солонгосын эсрэг дроны туршилт хийлээ
Хойд Солонгос улс байг онилох зориулалттай нисгэгчгүй онгоц буюу дрон туршиж эхэлсэн талаар АНУ мэдээлэв. Тодруулбал, Х хэлбэрийн хэлбэрийн сүүлтэй, далавчит дрон нь ӨМнөд Солонгосын "К-2" байлдааны танкийг устгах зориулалттай аж. Хойд Солонгосын албаны "Солонгосын Төв Мэдээллийн агентлаг"-ийн мэдээлснээр, өнгөрсөн Бямба гаригт тус улсын батлан хамгаалах салбарын өндөр албан тушаалтнууд болон удирдагч Ким Жон Ун олон төрлийн дроны туршилт хийсэн байна.

Тухайн үед Ким Жон Ун хэлэхдээ "Дайсны байг онилж устгах газар болон усны шинэ зэвсгүүдийг ашиглаж эхэлнэ" гэжээ. Туршилтын дараа Ким улс орныхоо дайны бэлэн байдлыг нэмэгдүүлэхийн тулд усан дор тэсрэх, тагнуул хийх эсвэл довтлоход дэлбэрэх дрон хөгжүүлэхийг амлаж, Умардын арми аль болох эрт дэвшилтэт нисгэгчгүй онгоцоор тоноглогдсон байх ёстой гэж мэдэгдэв. АНУ болон Өмнөд Солонгосын арми Пүрэв гариг хүртэл үргэлжлэх "Улчигийн эрх чөлөөний бамбай" томоохон сургуулилт хийж байх үед Хойд Солонгос туршилтаа хийжээ.
АНУ болон ӨМнөд Солонгосын энэхүү сургуулилт нь Хойд Солонгосын аюул заналхийллийн эсрэг бэлэн байдлаа дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулж, компьютерын дуураймал дайны тоглоом, шууд галын сургалтыг багтаасан. Энэ нь Даваа гаригаас эхэлсэн бөгөөд гурав хоног үргэлжилж, 60 байлдааны онгоц оролцсон агаарын сургуулилтыг хийж байна.
Эх сурвалж: BUSINESS STANDART