Chery компани ОХУ дахь хамгийн том гадаадын компани боллоо
Хятадын Chery Automobile компани ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг хамгийн том гадаадын компанийн жагсаалтыг тэргүүлжээ. Энэхүү жагсаалтыг "Forbes" сэтгүүлийн Оросын редакциас гаргасан байна. Жагсаалтын шалгуур нь тухайн жилийн орлого дээр үндэслэсэн бөгөөд Chery компани 2023 оны эцсийн дүнгээр 590.3 тэрбум рублийн орлоготой байж, 2022 оныхоос 31%-иар өссөн байна. Өнгөрсөн жил Chery компани ОХУ-д Chery, Exeed, Omoda, Jaecoo, Jetour брэндүүдийн 220 мянган автомашиныг худалдаалсан байна.

Хятадын Chery Automobile компани ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг хамгийн том гадаадын компанийн жагсаалтыг тэргүүлжээ. Энэхүү жагсаалтыг "Forbes" сэтгүүлийн Оросын редакциас гаргасан байна.
Жагсаалтын шалгуур нь тухайн жилийн орлого дээр үндэслэсэн бөгөөд Chery компани 2023 оны эцсийн дүнгээр 590.3 тэрбум рублийн орлоготой байж, 2022 оныхоос 31%-иар өссөн байна. Өнгөрсөн жил Chery компани ОХУ-д Chery, Exeed, Omoda, Jaecoo, Jetour брэндүүдийн 220 мянган автомашиныг худалдаалсан байна.
Мөн уг ТОП-50 жагсаалтад орсон автомашины компаниудын дотор Haval Motor (5-р байр, 2023 оны орлого — 323 тэрбум рубль), Geely Automobile (10-р байр, 199.6 тэрбум рубль), FAW Group (13-р байр, 137.2 тэрбум рубль), Changan Automobile (16-р байр, 124.6 тэрбум рубль), БелАЗ (28-р байр, 88.3 тэрбум рубль), МАЗ (48-р байр, 48.5 тэрбум рубль), JAC Automobile (49-р байр, 47.6 тэрбум рубль) зэрэг компаниуд багтжээ.
Өмнө нь энэхүү жагсаалтыг францын Auchan/Elo (2015-2019), Renault (2020), Leroy Merlin/Adeo (2023), Америкийн Philip Morris International (2021), Германы Volkswagen Group (2022) зэрэг корпорациуд тэргүүлж байсан юм.
Auchan компани тус жагсаалтаас хасагдсан бөгөөд тэдний ОХУ дахь хөрөнгө орон нутгийн удирдлагад шилжсэнээр гадаадын компани гэж тооцогдохоо больсон байна. Энэ нь хориг арга хэмжээг тойрч гарах үүднээс францчууд өөрийн хөрөнгийг орон нутгийн удирдлагад худалдаалсан хэрэг юм.