Toyota компани Хятадын зах зээлд Modellista брэндийг нэвтрүүллээ
Toyota-ийн охин компани болох Toyota Customizing & Development 8-р сард Modellista брэндийн эд анги, дагалдах хэрэгслийг Хятадын зах зээлд албан ёсоор худалдаалж эхэллээ. Modellista нь Toyota, Lexus, Daihatsu автомашинуудын стайлинг пакет болон дагалдах хэрэгслийг өргөн хүрээнд үйлдвэрлэдэг гэдгийг сануулъя.

Хятадын зах зээлд Modellista брэндийн тюнингийн иж бүрдлийг анхлан худалдаалах автомашин нь Toyota Land Cruiser 250 болох бөгөөд энэ загварыг Хятадад шинэ Prado нэрээр худалдаалдаг. Японы концернийн хэвлэлийн албаны мэдээлснээр, Modellista-ийн эд ангиудыг Хятадад үйлдвэрлэх бөгөөд төслүүд нь Японд хийгдсээр байх болно.
Хятадад Modellista-ийн эд ангиудыг FAW Toyota-ийн борлуулалтын сүлжээгээр дамжуулан худалдаалж байна.