Hyundai цахилгаан суперкар гаргана
Hyundai Motor компани хувьцаа эзэмшигчид болон хөрөнгө оруулагчдад зориулсан тайлангийн илтгэлдээ хоёр жилийн өмнө устөрөгчийн түлшээр ажилладаг Hyundai N Vision 74 концепт машины загвар дээр суурилсан Hyundai N спорт купег цуврал үйлдвэрлэлд гаргах төлөвлөгөөгөө ил болголоо. Hyundai N нь 2030 он гэхэд компанийн бүтээгдэхүүний хүрээг өргөтгөх 21 шинэ цахилгаан машины нэг байх болно.

Hyundai компани N Vision 74-ийг зах зээлд гаргах гэж байгаа тухай цуурхал тавдугаар сараас хойш тархаж байсан бөгөөд одоо энэ нь албан ёсоор батлагдлаа. Хэрэв цуурхал үнэн бол энэ машин 2026 оны дунд үед худалдаанд гарах магадлалтай.
Туршилтын загвар болох Hyundai N Vision 74 нь нийт 670 морины хүчтэй, 900 Нм эргүүлэх хүч бүхий хоёр цахилгаан мотортой, арын дугуйн хөтлөгчтэй байв. Түүнчлэн, 62.4 кВт.ц багтаамжтай дунд зэргийн хэмжээтэй батарей, устөрөгчийн түлшний эс бүхий цахилгаан химийн генератор, 4.2 кг устөрөгчийн нөөцтэй байсан юм.
Автомашин цахилгаан хөтлөгчтэй байх нь эргэлзээгүй боловч цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн тулд устөрөгчийг ашиглах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.