Түгжрэлийг бууруулахад өөрсдийнхөө хувь нэмрийг оруулцгаая
Хичээлийн шинэ жил эхэлж хүүхдүүдийн царайд инээмсэглэл тодорсон хүн бүрийн сэтгэл гэгэлзсэн тайван амгаланг мэдэрсэн цаг дор эсрэг тэсрэгийн туйл мэт хаа сайгүй эргэж хараад л сигнал даралцаж түгжрэлийн манан дунд уусан шингэж байна Нэгдүгээр эгнээгээр явж буй болон зогссон машины зөрчлийг илрүүлж зургаар баримтжуулах зорилготой 1100 автобусанд теле камер

Хичээлийн шинэ жил эхэлж, хүүхдүүдийн царайд инээмсэглэл тодорсон, хүн бүрийн сэтгэл гэгэлзсэн, тайван амгаланг мэдэрсэн цаг дор эсрэг тэсрэгийн туйл мэт хаа сайгүй эргэж хараад л сигнал даралцаж, түгжрэлийн манан дунд уусан шингэж байна.
Нэгдүгээр эгнээгээр явж буй болон зогссон машины зөрчлийг илрүүлж, зургаар баримтжуулах зорилготой 1100 автобусанд теле камер суулгасан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Мөн тус албанаас татвар төлж, оношлогоондоо ороогүй тээврийн хэрэгслийг өнгөрсөн сарын 27-ноос замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж ч мэдэгдсэн юм. НИТХын тогтоолоор энэ сарын 1-нээс хөдөө орон нутгийн дугаартай машин 48 цагаас дээш хугацаагаар хотод зорчвол хоногт 5000 төгрөгийн төлбөр төлөхөөр болсон билээ. Энэ бүхэн түгжрэлийг бууруулах, тээврийн хэрэгслийн тоог багасгах зорилготой. Энэ сард зам засвар, төрийн айлчлал их тул иргэдийн санал дээр үндэслэн дугаарын хязгаарлалт хийж магадгүй байна.
Твиттерт нэгэн эрхэм “Ер янз бүрийн дугаарын хязгаарлалт хийж байхаар зүгээр л энэ чигт нь таг түгжрүүлээд хаях хэрэгтэй.
Залхсан нь машинаа унахаа болиод алхдаг, нийтийн тээвэрт суудаг, хүүхдээ ойрхон сургуульд оруулдаг болох гээд өөрсдөө аяндаа зохицно” гэж бичсэн байсан. Нээрээ бид төрөөс хичээл, сургууль эхлэх дөхөхөөр ямар арга хэмжээ авах бол, тэгш сондгойгоор явуулах болов уу гэх мэтээр тэдний гаргасан тушаал шийдвэрийг дуртай, дургүй дагадаг. Өөрсдийнхөө өмнөөс бодоод үзвэл яаж байна. Танаас ямар шийдэл гарвал түгжрэхгүй, стрессдэхгүй, ажилдаа ирж буцдаг, хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хамруулж чаддаг болох вэ.
Эх сурвалж: "Өдрийн сонин"
Л.Минж