Орост хятад суудлын автомашины сэлбэгийн үнэ бараг 50%-аар өсчээ
Орос улсад хятад суудлын автомашинуудын сэлбэгийн үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 45%-иар өссөн байна. Энэ тухай мэдээллийг Үндэсний аж үйлдвэрийн мэдээллийн агентлаг (НАПИ) гаргасан бөгөөд тэд агрегаторуудаас даатгалын сагсанд багтсан эд ангиудын үнийг шинжилжээ.

Өсөлтийн хувьд хамгийн их өссөн сэлбэгүүд нь урд баруун хаалга (+73,0%), урд бампер (+70,9%), капот (+62,3%) байжээ. Харин харьцангуй бага өсөлттэй сэлбэгүүдэд урд шил (+25,5%), арын гэрэл (+29,4%), арын баруун хаалга (+30,5%) багтжээ.
Энэхүү үнийн өсөлт хоёр гол хүчин зүйлээс шалтгаалж байна.
Сүүлийн саруудад дистрибьюторууд болон дилерүүд захиалсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг Хятадад шилжүүлэхэд хүндрэлтэй тулгарч байгаа аж. Хятадын банкууд хоёрдогч хоригт өртөхөөс зайлсхийхийн тулд Оросын контрагентуудтай харилцахдаа илүү болгоомжтой хандаж эхэлсэн байна. Оросын компаниуд зуучлалын схем ашиглах шаардлагатай болж, үүний улмаас тээвэрлэлтийн өртөг нэмэгджээ.
Мөн үнийн өсөлтийн өөр нэг шалтгаан нь Оросын зах зээл дээр хятад тансаг зэрэглэлийн автомашинуудын албан ёсны нийлүүлэлт нэмэгдсэн явдал бөгөөд тэдгээрийн сэлбэгийн үнэ масс үйлдвэрлэлийн загваруудаас илүү өндөр байдаг.