Xpeng компанийн дронтой минивэн хойшилж, төлөвлөгдсөнөөс хоёр дахин үнэтэй гарна
Хятадын Xpeng компанийн амбицтай төсөл болох цахилгаан дронтой Land Aircraft Carrier минивэн 2026 оны эхээр үйлдвэрлэлд орно. Анх үйлдвэрлэлийг 2025 онд эхлүүлэхээр төлөвлөж байсан ч хугацааг хойшлуулж, үүнээс гадна төлөвлөж байсан үнийн дүн хоёр дахин өссөн талаар Electrek портал мэдээлжээ.

2025 оны IV улиралд эхлэх байсан үйлдвэрлэлийг 2026 оны эхэн рүү шилжүүлсэн ч энэ онд урьдчилсан захиалга авах төлөвлөгөөнөөсөө татгалзаагүй байна. Эхэндээ үнийн хувьд "доод тал нь 140 мянган доллар" гэж тооцоолж байсан бол одоо "280 мянган доллараас ихгүй" гэж шинэчилжээ.
Энэ сарын сүүл эсвэл аравдугаар сард Xpeng компани уг загварыг үйлдвэрлэх шинэ үйлдвэрээ Гуанжоу хотод барьж эхэлнэ. Үйлдвэрийн барилгын ажлыг нэг жилийн дотор дуусгаж, 2025 оны долдугаар сард угсралтын өмнөх прототипүүдийг үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Xpeng Land Aircraft Carrier нь Төв болон Өмнөд Хятадын Иргэний Нисэхийн Удирдлагаас нислэгийн зөвшөөрөл авсан бөгөөд дронтой багийн туршилтын нислэгийг энэ оны арваннэгдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөжээ. Харин минивэний газарт хийх туршилтуудыг өнгөрсөн хавраас эхлэн хийж байгаа бөгөөд компаниас гаргасан прототипуудыг Гуанжоу дахь төвийн ойролцоо туршиж байна.