Traction Control гэж юу вэ? Бид юу мэдэх ёстой вэ?
Тракшн хяналт, эсвэл Тракшн хяналтын систем (TCS) нь олон мянган хүний амь насыг аварсан технологийн нэг юм. Машинаа мөстэй зам дээр жолоодох эсвэл бороотой үед хурдан хөдлөх, эсвэл тоормослох үед TCS тэмдэг таны самбар дээр ассан байгааг та магадгүй харж байсан байх.

Тракшн хяналт, эсвэл Тракшн хяналтын систем (TCS) нь олон мянган хүний амь насыг аварсан технологийн нэг юм.
Машинаа мөстэй зам дээр жолоодох эсвэл бороотой үед хурдан хөдлөх, эсвэл тоормослох үед TCS тэмдэг таны самбар дээр ассан байгааг та магадгүй харж байсан байх.
Autocar -ын мэдээлснээр TCS-ийн анхны бүртгэл 1982 оны Женевийн автомашины шоунд гарч байсан бөгөөд Volvo компани патент аваагүй электрон тракшн хяналтын системийг танилцуулсан байна. Энэ систем нь дугуйн эргэлтийн хурдыг илрүүлж, бусад дугуйнаасаа хурдтайгаар эргэж байгаа дугуйг тоормослох замаар машиныг хальтиргаатай нөхцөлд хяналтаа алдахаас сэргийлэх зорилготой байжээ.
Үүнээс хойш олон үйлдвэрлэгчид ижил төстэй үр дүнд хүрэх янз бүрийн TCS хувилбаруудыг ашиглаж эхэлсэн. 1980-аад оны сүүлчээр BMW компани тогтворгүй нөхцөлд хэрэглэгдэх эргүүлэх хүчийг хянах системийг нэвтрүүлсэн бол 1995 онд Mercedes-Benz компани Электрон тогтворжилтын програм (ESP)-ийг танилцуулж, машины хурд, жолооны өнцөг болон эргэлтийн хурдыг хянаж, тогтворгүй байдал үүсэх үед автоматаар тоормос дардаг системийг ашиглаж эхэлсэн.
Mercedes компанийн ESP системийн эд ангиуд
2011 оноос хойш Европын холбооны хууль шинэ автомашин бүрийг TCS системээр тоноглохыг шаардсан.
Traction Control гэж юу вэ?
Тракшн хяналт нь дугуйны барьц алдагдсан эсэхийг илрүүлж, тохирох арга хэмжээг автоматаар авдаг электрон систем юм. Энэ нь барьц муутай нөхцөлд, хурдтай хөдлөх, хүчтэй тоормослох эсвэл хальтиргаатай гадаргуу дээр явах үед ажилладаг.
Тракшн хяналт хэрхэн ажилладаг вэ?
Тракшн хяналт нь дугуйны барьц алдагдахаас сэргийлж, тус бүрийн дугуйны хүчийг багасгах эсвэл тоормосыг дарснаар дугуйнуудыг хоорондоо нийцтэй байлгаж ажилладаг.
Өмнө нь жолооч нар хүчтэй хурдлахдаа дугуйн хальтиралтыг гаргахгүйн тулд хурдаа бага багаар нэмэх шаардлагатай болдог байсан. Харин өнөөдөр TCS нь хүч дамжуулалтыг илүү үр дүнтэйгээр удирдаж, дугуйн хальтиралт үүсэхээс сэргийлж байна.
Мөстэй, цастай эсвэл бороотой үед TCS нь дугуйн барьц алдагдсан хэсэгт тоормосыг хэрэглэдэг.
Хэзээ тракшн хяналтыг тохируулах эсвэл унтраах вэ?
Олон нийтийн зам дээр TCS-ийг үргэлж асаалттай байлгахыг зөвлөж байна. Гэсэн хэдий ч, хурдны уралдааны үед TCS-ийн тохиргоог бууруулах нь зарим тохиолдолд зөвддөг.
Жишээлбэл, Ferrari F430-д ашиглагддаг manettino товч нь тракшн хяналтын хүчийг өөрчилдөг жолоодлогын горимуудыг санал болгодог. Спорт горим нь бага зэрэг хальтиралтыг зөвшөөрдөг бол уралдааны горим нь системийг бүрэн унтраадаг.