Зам, гарц хаасан машин холдуулагч бүтээл шалгарлаа
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын дунд зохион байгуулсан Шинийг санаачлагч Бүтээлч ахлагч уралдаанд 30 гаруй бүтээл иржээ Уг nbsp уралдаанд онцгой байдлын байгууллагын албан хаагчид 8 бүтээлээр оролцсоноос НОБГ ын Баянгол дүүргийн ОБХ ийн Гал түймэр унтраах аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч ахлагч Г Өсөхбаяр ахлагчтай

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын дунд зохион байгуулсан “Шинийг санаачлагч-Бүтээлч ахлагч” уралдаанд 30 гаруй бүтээл иржээ. Уг уралдаанд онцгой байдлын байгууллагын албан хаагчид 8 бүтээлээр оролцсоноос НОБГ-ын Баянгол дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Г.Өсөхбаяр ахлагчтай багийн “Зам, гарц чөлөөлөх машин зөөвөрлөн холдуулагч” бүтээл дэд байрт шалгарлаа.
Шагналт V байрт Дархан-Уул аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Дөлгөөний “Хийгээр хоолой шалгах төхөөрөмж”, VI байрт мөн газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Рысбекийн “Автомашины гал түймрийг унтраах зориулалттай Below-R хошуу”, VII байрт Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн гал унтраах жолооч, дэд ахлагч Ц.Батхишигийн “Хорио цээрийн үед автомашин ариутгах зөөврийн хошуу” бүтээл шалгарсан байна.