"Uber" анх удаа бонд гаргаж, $4 тэрбумыг татав
Унаа дуудлагын Uber Technologies компани АНУ ын хөрөнгийн захын цэнхэр чип статуст багтсанаасаа хойш анх удаа бонд гаргаж nbsp дөрвөн тэрбум ам доллар татан төвлөрүүлэв nbsp Бондоо гурван хэсэгт хувааж хөрөнгө оруулалт татжээ Хамгийн урт буюу 30 жилийн хугацаатай бондынх нь өгөөж АНУ ын Засгийн газрын бондын өгөөжөөс 1 3

Унаа дуудлагын “Uber Technologies” компани АНУ-ын хөрөнгийн захын "цэнхэр чип" статуст багтсанаасаа хойш анх удаа бонд гаргаж, дөрвөн тэрбум ам.доллар татан төвлөрүүлэв.
Бондоо гурван хэсэгт хувааж хөрөнгө оруулалт татжээ. Хамгийн урт буюу 30 жилийн хугацаатай бондынх нь өгөөж АНУ-ын Засгийн газрын бондын өгөөжөөс 1.3 нэгж хувиар өндөр байгаа аж. “Uber” бондын арилжааг “Morgan Stanley”, “BofA Securities”, “JPMorgan” банкнууд зохион байгуулсан байна.
Мягмар гарагийн анхдагч зах зээлийн арилжааны дараа хөрөнгө оруулагчид найман тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээгээр хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Энэ оны II улиралд “Uber”-ийн ашиг дээд түвшинд хүрч, захиалгын хэмжээ нь өссөн үзүүлэлттэй байсан нь хөрөнгө оруулагчдыг татах шалтгаан болсон гэж шинжээчид үзэж байгаа аж.
Х.Солонго