Nvidia: АНУ-ын Хууль зүйн яамнаас шүүхэд дуудаагүй
АНУ ын Хууль зүйн яамнаас Nvidia компанийг Монополын эсрэг хууль зөрчсөн байж магадгүй гэж үзэн шүүхэд дуудсан мэдээлэл гараад байгаа бөгөөд тус улсын Засгийн газрын агентлаг Nvidia тай холбогдоход шүүхэд дуудах хуудас хүлээн аваагүй гэж мэдэгджээ Харин АНУ ын Хууль зүйн яам Nvidia компанийн Run AI ийг худалдан авсантай холбоотой

АНУ-ын Хууль зүйн яамнаас “Nvidia” компанийг Монополын эсрэг хууль зөрчсөн байж магадгүй гэж үзэн шүүхэд дуудсан мэдээлэл гараад байгаа бөгөөд тус улсын Засгийн газрын агентлаг “Nvidia”-тай холбогдоход шүүхэд дуудах хуудас хүлээн аваагүй гэж мэдэгджээ.
Харин АНУ-ын Хууль зүйн яам “Nvidia” компанийн “RunAI”-ийг худалдан авсантай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлт илгээсэн гэж ойрын эх сурвалж мэдээлсэн байна. Энэ нь “Nvidia”-ийн хувьд зах зээлд давамгай байр суурь эзэлдэг нь бүтээгдэхүүнийх нь давуу байдлаас үүдэлтэй гэж онцолжээ.
Үүнээс гадна “Nvidia”-ийн хувьцааны ханш унасан нь болгоомжлол төрүүлж буй ч хиймэл оюуны чипийн эрэлт нэмэгдсээр байна гэж "Taiwan Semiconductor Manufacturing"-ийн ханган нийлүүлэгч “Scientech”-ийн Гүйцэтгэх захирал мэдээллээ. Тэрбээр “Хиймэл оюуны салбар дөнгөж хөгжиж эхэлж байна” хэмээгээд “Чипийн нийт зах зээлтэй харьцуулахад AI чипүүд илүү хурдан өснө гэж найдаж байгаа”-гаа илэрхийлжээ.
“Nvidia”-ийн хувьцааны ханш 9.5 хувиар буурч, бараг 279 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээгээ алдаад байгаа юм. Хэдий тийм боловч хиймэл оюунтай холбоотой төслүүдийн ачаар “Scientech”-ийн 2024 оны эцсийн борлуулалт өснө гэдэгт итгэлтэй байгаа аж.
“Scientech” компани нь “Nvidia” зэрэг компаниудын ашигладаг “TSMC”-ийн дэвшилтэт чип үйлдвэрлэх технологийн тоног төхөөрөмжийг нийлүүлдэг. Тус компанийн хувьцааны ханш энэ он гарсаар 80 хувиар өсөөд байгаа юм.
Сэтгүүлч: С.Жаргалмаа