Түгээлтийн тээврийн хэрэгслийг оргил ачааллын бус цагаар явуулах хотын даргын захирамжийг хэрэгжүүлье!
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 08 дугаар сарын 12-ны өдөр А/988 дугаар захирамжаараа "Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө"-г баталсан.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 08 дугаар сарын 12-ны өдөр А/988 дугаар захирамжаараа “Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-г баталсан.
Энэхүү төлөвлөгөөний дагуу хийх ажлуудын нэг нь “Худалдаа үйлчилгээний төвүүдийн бараа түгээлтийг ачааллын бус цагт хийх” юм. Уг ажлын хийж гүйцэтгэх хугацааг 2024 оны 08 дугаар сарын 19-нээс 2024 оны 09 дүгээр сарын 14, ажил хариуцагч нь Тээврийн Цагдаагийн алба, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар байхаар заажээ.
Хамгийн гол нь: бараа түгээлтийг Томоохон зах худалдааны төвүүд, хүнс барааны дэлгүүрүүдийн бараа түгээлт, татан авалтыг оргил ачааллын бус цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хийх, Жижиг 8 нэрийн дэлгүүрүүдийг 14:00-18:00 хооронд хийхээр тусгасан байна.
Дээрх зохицуулалт хэрэгжсэнээр, Худалдаа, хоол хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний газруудын бараа татан авалт түгээлтийн тээвэр ложистикийг ажлын бус цаг болгон өөрчилснөөр замын хөдөлгөөний оргил ачааллыг 10-15% бууруулах боломжтой гэж үзжээ.
Түгээлтийн тээврийн хэрэгслүүд нь тооны хувьд хэт олон, нэгдүгээр эгнээнд зогсдог, стандартыг мөрддөг эсэх, жолоочид тавигдах шаардлагыг биелүүлдэг эсэх гээд олон асуудлууд байна.
Харамсалтай нь төлөвлөгөөт ажил хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй, хотын төвөөр түгээлтийн машинууд оргил цагт ажилласан хэвээр байна.