Таны зайлшгүй мэдэх ёстой роботын нэр томъёог тайлбарлалаа.
• Машин гэвэл: Механик ажил гүйцэтгэдэг энгийн юмуу комплекс төхөөрөмж, ер нь бол техник эд зүйл юм.

• Машин гэвэл:
Механик ажил гүйцэтгэдэг энгийн юмуу комплекс төхөөрөмж, ер нь бол техник эд зүйл юм.
• Automation гэвэл:
Зүгээр л өөрөө ажиллаж чаддаг ямар нэгэн техник хангамж юм.
• Робот гэвэл:
Янз бүрийн ажил гүйцэтгэдэг мөртлөө програмчилсан юмуу автоматжуулсан байх ёстой. Хүн шиг эсвэл ямар ч хамаагүй хэлбэр дүрстэй байж болно.
• Киборг гэвэл:
Таны биеийг ямар нэгэн технолгийн эд төхөөрөмжөөр нэмж тоноглосон гэсэн үг. Ерөнхийдөө биологийн суурь эрхтэн дээр технологийн тоног төхөөрөмж нэмж залгаснаар киборг үүснэ. Хүн шиг юмуу амьтан шиг байх ёстой. Хоёр робот гартай Jax бол яах аргагүй киборг юм.
• Humanoid гэвэл:
Хүн шиг харагддаг робот юм. Толгой, гар мөч, хөл, цээж ч юмуу байх ёстой.
• Android гэвэл:
Humanoid-ыг бодвол илүү хүнтэй төстэй, маш нарийн бүтэцтэй болж байгаа юм. Бүр хүн шиг ярьж, заримдаа хүнээс ялгагдахгүй байх ёстой.
• Гинойд гэвэл:
Эмэгтэй хүн шиг харагддаг Android юм. Ирээдүйд эрэгтэйчүүд бид гинойдтой найзлах цаг ирэх бий вий. Хүүхнүүд минь, санаа зоволтгүй, тэр болтол өчнөөн зуун жил бий байх.
• Bioroid гэвэл:
Био инженерийн аргаар бүтээсэн биологийн маягийн амьд биет юм. Ерөнхийдөө хиймлээр бүтээсэн хүн амьтан юмуу даа. Ихэвчлэн уран зөгнөлт зохиол дээр гардаг.
• Mech гэвэл:
Дотор нь хүн сууж удирддаг аварга том робот юм. Одоогоор уран зөгнөлт кино, комик, тоглоом дээр гардаг. Гэвч уул уурхай зэрэг салбарт тун удахгүй нэвтэрнэ гэж үздэг билээ.
• Exoskeleton гэвэл:
Та өөр дээрээ нэмж өмсөөд хүчин чадлаа эрс нэмэгдүүлэх хуяг дуулга, хувцас маягийн юмыг хэлнэ. Сансрын хувцас буюу скафандр бол сонгодог жишээ нь. Удахгүй огт дааруулдаггүй иймэрхүү технологиуд гарах нь тодорхой.
• Drone гэвэл:
Нисгэгчгүй онгоц, робот бүхий нисдэг төхөөрөмж юм.
• Synth гэвэл:
Синтетик хүн гэсэн үг. Хиймэл резин шиг юмаар хийсэн хүн шиг робот юмуу даа. Одоогоор зөвхөн уран зохиол дээр дурдагдаж буй.
• AI гэвэл:
Хиймэл оюун ухааныг хэлнэ. Энэ бүх роботуудын тархинд суухаар өнөөдөр ч гэсэн хөгжиж байна.