Цонхоо хаагаагүй машинаас хулгай хийгээд, баригдлаа
Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дахь орон сууцны гаднах зогсоол дээр байсан машинаас 9 дүгээр сарын 7 ны 20 00 цагийн үед нэгэн хүн хулгай хийжээ Уг машины жолооч цонхоо дутуу хаасан байсан аж Юүдэнтэй цамц өмсөж амны хаалт зүүсэн уг хүн тухайн машины цонх онгорхой байхыг хараад

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дахь орон сууцны гаднах зогсоол дээр байсан машинаас 9 дүгээр сарын 7-ны 20:00 цагийн үед нэгэн хүн хулгай хийжээ. Уг машины жолооч цонхоо дутуу хаасан байсан аж. Юүдэнтэй цамц өмсөж, амны хаалт зүүсэн уг хүн тухайн машины цонх онгорхой байхыг хараад, ойр хавиар нь эргэлдэн, хүний хөл татармагц машиныг онгойлгон, дотор нь байсан цүнх, бусад эд зүйлийг авч явсан байна.
Үүнийг Цагдаагийн ерөнхий газрын Камерын хяналтын төв гудамжны камераар илрүүллээ. Камерын хяналтын төвөөс энэ тухай уг газарт хамгийн ойр явж байсан эргүүлийн цагдаад мэдэгдсэнээр уг этгээдийг хулгайлсан эд зүйлсээ аваад, уг орон сууцны арын гудамжаар ороход нь эргүүлийн 2 цагдаа ирж, түүнийг саатуулжээ.