Австрали улс нийгмийн сүлжээнд насны хязгаар тавихаар болжээ
Австрали улсын Засгийн газар олон нийтийн мэдээллийн цахим хуудсанд хандах хэрэглэгчдэд насны хязгаар тавихаар болжээ Энэ чиглэлээр муж хотуудтай хамтран ажиллаж насны хязгаарыг хуульд тусгах гэж байна Ингэхдээ хүүхэд 14 16 нас хүрсний дараа олон нийтийн сүлжээнд хандах эрхтэй болгох уу эсвэл зарим агуулгыг nbsp хязгаарлах уу гэдгийг хэлэлцэж байна

Австрали улсын Засгийн газар олон нийтийн мэдээллийн цахим хуудсанд хандах хэрэглэгчдэд насны хязгаар тавихаар болжээ. Энэ чиглэлээр муж, хотуудтай хамтран ажиллаж, насны хязгаарыг хуульд тусгах гэж байна. Ингэхдээ хүүхэд 14-16 нас хүрсний дараа олон нийтийн сүлжээнд хандах эрхтэй болгох уу, эсвэл зарим агуулгыг хязгаарлах уу гэдгийг хэлэлцэж байна. Хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, тэднийг цахим ертөнцөөс зохисгүй контент үзэхээс сэргийлэх зорилгоор ийм хязгаарлалт хийж байгаа аж.
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанес "Өмнө нь ямар ч үеийнхэн ийм сорилттой тулгараагүй. Хүүхдийг жинхэнэ найз нөхөд, бодит туршлагаас нь холдуулах гэх мэт олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хэрэгтэй юу ч байдаггүй. Энэ бол Дэлхийн улс, орнуудын Засгийн газруудын шийдвэрлэхийг хичээж буй асуудал” гэжээ. Тус улсын Засгийн газар хүүхдүүдийг порнограф гэх мэт зохисгүй контентод онлайнаар нэвтрэх эрхийг нь хязгаарлахын тулд насыг нь баталгаажуулах технологи туршиж байна.
“Essential Media”-гийн 6 дугаар сарын судалгаагаар австраличуудын 68% нь нийгмийн сүлжээнд насны хязгаар тавихыг дэмжсэн бол ердөө 15% нь эсэргүүцжээ.
Б.Мөнхзул