Аятайхан болж турах хамгийн шилдэг 25 зөвлөгөө
Аятайхан болж турах хамгийн шилдэг 25 зөвлөгөөг нэгтгээд хүргэлээ. Өнөөдрөөс үг дуугүй дагагтун. 1. Өдөрт авч буй калорийнхоо 80-90%-ийг нэг найрлагатай, шим тэжээл ихтэй хоолноос ав.

Аятайхан болж турах хамгийн шилдэг 25 зөвлөгөөг нэгтгээд хүргэлээ. Өнөөдрөөс үг дуугүй дагагтун.
1. Өдөрт авч буй калорийнхоо 80-90%-ийг нэг найрлагатай, шим тэжээл ихтэй хоолноос ав.
2. Хэт боловсруулсан хүнснээс аль болох зайлсхийгээрэй. Учир нь донтуулдаг, шим тэжээлгүй, сэтгэл санааг тогтворгүй болгодог.
3. Өдөр бүр ижил хоол идэх нь жингээ хасах хамгийн энгийн арга юм. Аяндаа идмээргүй санагдаад эхэлнэ, ккк. Аан харин бие өлсөж байвал идэж л таараа.
4. Долоо хоногт 2-4 удаа туухай ч юмуу өргөж, суниагаарай. Заавал их ачаалах албагүй. Гэхдээ л бага ч болтугай булчингаа ажиллуулна. Ачааллаа аажмаар нэмэгдүүлбэл маш сайн. Ядаж нормоо бариарай.
5. Ачааллаа аажмаар нэмэгдүүлнэ гэдэг нь 1, 2 тоогоор нэмэх, жинг нэмэх, эсвэл давтамжаа ихэсгэх явдал юм. Таны биед аль нь таарч байна, тэр аргаа хэрэглэгтүн.
6. Өдөрт нэг кг жиндээ 1.76 - 2.2 грамм уураг ид. Булчингийн гол хоол юм. Хоол бүртээ уураг заавал хэрэглэнэ. 70 кг жинтэй гэвэл 123 - 154 грамм уураг идэх нь ээ.
7. Жин хасах бол таны зорилго биш. Харин зөв дадлыг бий болгох нь маш чухал. Ерөөсөө энэний л төлөө явна. Жин хасахын төлөө явбал үр дүнд хүрсний дараа хаягддаг бол дараагийн зорилго нь зөв амьдралын хэв маягт чиглэж насан турш зөв хэрэгжинэ.
8. Та өөрийгөө зөв удирддаг хүн болохыг зорих ёстой. Биеэ өөрчлөхийн тулд таны оюун санаа өөрчлөгдөх ёстой. Тархи хаашаа, бие тийшээ. Тархиа өөрчлөхгүй бол биеийг мянга өөрчлөөд нэмэргүй.
9. Хоолоо тогтмол цагт ид. Энэ нь өлсөх мэдрэмж болон биологийн хэмнэлийг зохицуулж сургадаг. Хэмнэлээ удирдаж сурвал ялалт таны талд тун ойрхон ирлээ гэсэн үг.
10. Хоолны завсраар зууш идэхээ больж оронд нь ус ууж бай. Ихэнхдээ хүмүүс уйдах юмуу цангасандаа зууш идээд байдаг. Ус уух нь биднийг цадсан мэдрэмж өгч, эрч хүчийг нэмэгдүүлдэг учиртай. Эхэндээ цанхайгаад ус орж өгдөггүй, уух тусам улам дуртай болж, улам цангахыг нь яана гээч.
11. Эрүүл бие хаатай, биеийн тамираар хичээллэдэг найзуудтайгаа илүү ойрхон байх цаг болжээ. Та хамтд байдаг 5 хүнийхээ дундаж байдаг тул нөгөө 5 хүн чинь дасгал хөдөлгөөн сайтай бол та ч дагна гэсэн үг.
12. Боломжтой бол эрүүл мэндийг эрхэмлэдэг хань ижилтэй болохыг хичээгээрэй. Хэрвээ хань тань чадахгүй бол гэр бүл дотроо та өөрөө манлайлагч болох цаг иржээ. Танайхан, таныг нэгэн цагт анзаарч, даган дуурайх л болно.
13. Хоолоо удаанаар, анхааралтай ид. 20-40 удаа зажлахыг хичээ. Энэ нь хоол боловсруулахад тусалж, цадсан мэдрэмжийг бий болгодог. Ер нь хоол цусанд очиж амжаагүй байхад бид альхэдийн хэтрүүлэн идчихдэг аж. Эхний халбагадсан хоол цусанд очтол 20-30 минут болдог билүү дээ.
14. 80%-ийн цадах үед идэхээ зогсоогоорой. Ингэж чадах уу? Эхэндээ хэцүү, яваандаа бүр яг болдог. Жаахан илүү идэхэд л цатгалдаад, илүү ачаа биедээ авч байгаа нь мэдрэгдэнэ. Хоол идэх явцдаа хэр цадаж байгаагаа анзаарч байгаарай.
15. Өдөрт дор хаяж 8-10 мянган алхам алхах зуршлыг бий болгоорой. Энэ нь эрүүл мэндийг сайжруулж, калори шатааж, сэтгэлийн дарамт бууруулж, тархины үйл ажиллагааг дэмждэг. Зөвхөн алх гэж байгаа юм биш, бүх хөдөлгөөнүүд тань нийлээд ийм болно гэсэн үг. Ер нь л боломжоороо сайн хөдлөөд бай гэсэн үг.
16. Хэрвээ алхах бол тулд өглөө заавал алхана, хоолны дараа бас алхана, уулзалтаа бас алхангаа хийж болно гээд бод доо. Баячууд гольф тоглодог нь тохиолдлын хэрэг биш.
17. Сэтгэл хөдлөлөө хоол, эм, архигүйгээр зохицуулж сурагтун. За энэ л монголчууд бидэнд хамгийн хэцүү асуудал даа. Хүн нэг л амьдарна гэх мэтийн новшийн үгс танд хамгийн их гай болдог. Хэр их хэмжээгээр эдгээр зүйлсэд донтсон байна, тэр хэмжээгээр эргээд таныг дарамталж байдаг учиртай.
18. Та яагаад стресст орж, сэтгэл хөдлөлдөө автан идээд байдаг цаад учрыг олж мэдэгтүн. Тэгээд илрүүлсэн тэр асуудалтайгаа нүүр тулж, ялж гарахаас өөр замгүй. Энийг ялахгүй бол турсан ч эргээд таргална.
19. Одоо харин унтах зуршлаа засна. Унтах нь биеийг нөхөн сэргээж, эрч хүчийг нэмэгдүүлж, өлсөх мэдрэмжийг хянадаг. Энэ бол эрүүл биетэй байх хамгийн шилдэг зүйл билээ.
20. Илүү сайн унтахын тулд "321" аргыг ашиглана:
- Унтахаас 3 цагийн өмнө хоол идэхээ болих,
- Унтахаас 2 цагийн өмнө шингэн зүйл уухаа болих,
- Унтахаас 1 цагийн өмнө дэлгэц харахаа болих.
21. Тэвчээртэй байгаарай. Үйл явцыг яаруулж огт болохгүй. Турах нь эцсийн зорилго биш гэдгийг сана. Энэ бол насан туршийн хөтөлбөр. Олон жилээр төсөөлж, биеэ аажмаар дасгаж, хангалттай цаг өгөөрэй.
22. Таныг "хэтэрхий хөгшин, хэтэрхий тарган байна" гэж хэлдэг хүмүүсийг амьдралаасаа холдуул. Тэдний үгийг дахиж бүү сонс. Уурласан ч болно. Танд иймэрхүү сөрөг зүйл хэрэггүй.
23. Та заавал зургаан багц булчинтай байх албагүй. Ердөө л бие тань ямар ч өвчинтэй тэмцэх чадвар бүхий эрүүл саруул байхад л хангалттай. Үүний тулд хэвийн жиндээ очихоос өөр аргагүй.
24. Эхэндээ ямар ч хүн гоолиг, булчинлаг бие, гоо үзэмжийн төлөө зүтгэж эхэлдэг ч, удаан хугацааны туршид зөвөөр үйлдэж чадвал бага идэж, зөв унтаж, сайн хүмүүстэй ойрхон байх мэтийн энэ бүх зөвлөгөө нь хичнээн сайхан мэдрэмж өгдгийг мэдэж, улмаар цаад мөн чанарт нь дурлаж эхэлдэг. Амьдрал тань ч цэгцрээд эхэлнэ.
25. Та өөрийн биеийг бусдынхтай бүү харьцуул. Энэ маш чухал. Бид бүгд өөр өөрөөр бүтээгдсэн. Мөн бусад хүмүүсийн бие организм ямар онцлогтойг бид мэдэхгүй. Харин таны биеийг танаас өөр хүн - хэн ч мэдэхгүй. Өөрийнхөө биед та өөрөө л хариуцлага хүлээнэ. Иймээс булхайцах, бусдад бурууг тохох ямар ч боломжгүй.
26. За тэгээд эцэст нь таны бие танд байгаад талархаж амьдраарай. Танд дөрвөн мөч, тархи толгой, хоол боловсруулах иж бүрэн систем, засал авах бүрэн боломжтой асар нарийн механизм байна. Гараа хөдөлгөөд үз, хөдөлж байгаа биз дээ. Гэдсээ татаад үз, татагдаж байгаа биз. Амьсгал аваад үз, уушги руу орж байгаа агаар хичнээн сайхан мэдрэмж өгч байна. Гайхамшигтай. Бурханы танд өгсөн ийм гайхамшигтай организмыг муухай авч явж болохгүй. Таны организм таныг амьд байлгахын тулд нэг секунд ч зогсохгүй ажиллаж байгаа гэдгийг бүү март.
Биеэ өөрчилснөөр амьдрал дагаад өөрчлөгдөнө. Энэ баталгаатай.