Panasonic нь Subaru-г цахилгаан автомашины баттерейгаар хангана
Японы Subaru болон Panasonic Energy компаниуд хамтран цилиндр хэлбэртэй лити-ион баттерей болон цахилгаан автомашины баттерей үйлдвэрлэх үйлдвэр барихаар тохиролцжээ. Үйлдвэрийг Японы төв хэсэгт орших Гумма мужид байршуулах юм.

Энэхүү үйлдвэрт дараагийн үеийн, өндөр үр ашигтай баттерей үйлдвэрлэгдэх бөгөөд 2027 онд үйлдвэр ашиглалтад орж, 2028 оноос эхлэн Subaru компанийн цахилгаан автомашинууд эдгээр баттерейгаар тоноглогдох төлөвтэй байна.
2028 Subaru WRX STI EV
Үйлдвэрийн хүчин чадал 16 ГВт*ц байх бөгөөд энэ талбай Subaru компанид 2030 он гэхэд цахилгаан автомашины борлуулалтын эзлэх хувийг 50%-д хүргэх стратегийн зорилтдоо хүрэхэд тусална (өөрөөр хэлбэл, 1.2 сая ширхэг автомашинаас 600 мянга нь цахилгаан автомашин байх юм).