Орос улсад таксичдын хомсдол үүсэхийг урьдчилан таамаглаж байна
Орос улсад энэ оны эцэс гэхэд ойролцоогоор 130,000 таксичин дутна гэж томоохон такси үйлчилгээний агрегаторын удирдах албан тушаалтан Антон Петраковын хэлснийг "Коммерсантъ" сонин иш татан мэдээлжээ. Энэ нөхцөл байдал нь яах аргагүй таксины үнийн огцом өсөлтөд хүргэх юм.

Орос улсад энэ оны эцэс гэхэд ойролцоогоор 130,000 таксичин дутна гэж томоохон такси үйлчилгээний агрегаторын удирдах албан тушаалтан Антон Петраковын хэлснийг “Коммерсантъ” сонин иш татан мэдээлжээ. Энэ нөхцөл байдал нь яах аргагүй таксины үнийн огцом өсөлтөд хүргэх юм.
Одоогоор Орос улсад ойролцоогоор 1 сая таксичин байгаа тул хомсдолын хэмжээг 13% гэж тооцоолж байна.
Энэ асуудлын гол шалтгааныг зорчигч тээврийн болон цагаачлалын бодлогын хатууруулалттай холбон тайлбарлажээ.
Оросын Өөрөө Ажил эрхлэгчдийн Холбооны мэдээлснээр таксины үйлчилгээний салбарт аль хэдийн 700,000 жолооч дутагдаж байгаа аж.
Түүнчлэн, такси үйлчилгээний зөвшөөрөлтэй 330,000 хүн байхад 900,000 орчим хүн шаардлагын хатууруулалтын улмаас албан ёсоор ажиллах боломжгүй байна гэж Төрийн Думын хяналтын хорооны дэд дарга Дмитрий Гусев мэдээлсэн байна. Жолооч нар албан бус ажил эрхэлдэг тул улсын төсөвт ойролцоогоор 30 тэрбум рублийн алдагдал үүсч байгаа аж.
ОХУ-ын бүс нутгуудад жолоочдын хомсдол 40-50%-д хүрсэн байна. Зарим нь цэргийн үйл ажиллагаанд оролцож, зарим нь батлан хамгаалахын үйлдвэрүүдэд ажиллаж байгаа гэж “Максим” такси үйлчилгээний албанаас тайлбарласан байна.