Pirelli-н календарь хуучин стиль рүүгээ эргэж байна.
Италийн дугуй үйлдвэрлэлийн аварга Pirelli компани өөрийн алдартай хуанлийн шинэ хувилбарыг зарлалаа. 2025 оны хувилбар нь тус компанийн уламжлалт хуанлинуудын хэв маягийг сэргээж, гоо үзэсгэлэнг илэрхийлэх урлагийн гэрэл зургууд, мөн эротик хагас нүцгэн гоо бүсгүйчүүдийн зургуудыг багтаах юм.

2025 оны хуанлийг бүтээхийн тулд тэд Америкийн нэрт гэрэл зурагчин Итан Жеймс Гринийг ажилд авсан бөгөөд тэрээр Vogue, Dazed, Time, WSJ сэтгүүлүүдэд зориулсан бүтээлүүдээрээ алдаршсан нэгэн юм. Грин хэлэхдээ, хуанлийг анхны хувилбаруудынх нь сэтгэл санааг сэргээхийг зорьсон бөгөөд эротикийг өөр өнцгөөс харуулахыг хүссэн гэжээ.
Энэхүү 51 дэх хувилбарт олон насны эмэгтэй моделиуд оролцсон бөгөөд тэдний дунд Энэтхэг-Америкийн телевизийн хөтлөгч Падма Лакшми, Британийн жүжигчид Жоди Тернер-Смит болон Саймон Эшли, Италийн дуучин Элоди Ди Патрици, Өмнөд Солонгосын алдартай жүжигчин Чон Хоён болон Америкийн экс-модель Женни Шимицу багтсан байна. Мөн Францын жүжигчин Винсан Кассель болон Британийн жүжигчин Жон Бойега нарын зураг хуанлид багтжээ.
Зураг авалтын үндсэн байршил нь АНУ-ын Майами хотын Historic Virginia Key Beach Park байсан бөгөөд гадаа орчинд авсан зургууд студийн зурагтай хослох юм.
Pirelli нь 1964 оноос хойш өөрийн алдартай хуанлийг гаргаж эхэлсэн (1967, 1975-1983, 2021 онд завсарласан). Хуанлийг бүтээхдээ дэлхийн шилдэг гэрэл зурагчид, стилистүүдийг урьж оролцуулдаг тул энэ нь жил бүр уран сайхны болон загварын ертөнцөд хүлээлттэй үйл явдал болдог.
2025 оны хувилбарыг 20 мянган хувь хэвлэн, Pirelli тэдгээрийг хамтрагчид, түншүүддээ бэлэглэх болно.