АНУ, Их Британи улсууд Украинд алсын тусгалын зэвсгээ ашиглуулахаар төлөвлөж байна
АНУ ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Киевд айлчлах үеэрээ Цагаан ордноос Украинд тавьсан алсын тусгалын зэвсгийн хязгаарлалтаа цуцлахаар төлөвлөж байгааг мэдэгджээ Украин дахь айлчлалд Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламми мөн оролцсон бөгөөд Энтони Блинкен дайны эхэн үеэс л бодлогоо өөрчлөхөд бэлэн байсан ба цаашид ч үргэлжлүүлнэ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Киевд айлчлах үеэрээ Цагаан ордноос Украинд тавьсан алсын тусгалын зэвсгийн хязгаарлалтаа цуцлахаар төлөвлөж байгааг мэдэгджээ.
Украин дахь айлчлалд Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламми мөн оролцсон бөгөөд Энтони Блинкен дайны эхэн үеэс л бодлогоо өөрчлөхөд бэлэн байсан ба цаашид ч үргэлжлүүлнэ гэдгийг онцолсон.
Их Британийн Гадаад хэргийн сайдын хэлснээр энэ долоо хоногт Иранаас Москвад баллистик пуужин илгээсэн нь ил болсон нь төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэсэн гэв.
Хязгаарлалтыг цуцалснаар Украин барууны алсын тусгалын зэвсгийг ОХУ нутаг дэвсгэрт довтлохдоо ашиглах боломжтой болно гэсэн үг юм.
Энэ оны тавдугаар сард буюу ОХУ-ын арми Украины Вовчанск хот руу дайрсны дараа АНУ анх удаа ОХУ-ын хилийн бүс нутагт "Himars" их бууг ашиглахыг Украинд зөвшөөрсөн.
Эх сурвалж: The Guardian