"Олимпын азтанд JETOUR" урамшуулалт аяны ялагч тодорлоо
Зуны олимп паралимпын шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр Netcapital санхүүгийн групп ажиллалаа Энэ хүрээнд Сайн Моторстой хамтран зохион байгуулсан Олимпын азтанд JETOUR урамшуулалт аян амжилттай болж өндөрлөлөө SAIN nbsp motors нь Монгол хүнд шинэ машин уриатайгаар цоо шинэ 0 гүйлттэй чанартай зөв талдаа рультэй машин унах боломжийг Монгол хүн бүрд

Зуны олимп, паралимпын шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр Netcapital санхүүгийн групп ажиллалаа. Энэ хүрээнд Сайн Моторстой хамтран зохион байгуулсан ‘’Олимпын азтанд JETOUR’’ урамшуулалт аян амжилттай болж өндөрлөлөө.
SAIN motors нь “Монгол хүнд шинэ машин’’ уриатайгаар цоо шинэ 0 гүйлттэй, чанартай, зөв талдаа рультэй, машин унах боломжийг Монгол хүн бүрд хүртээмжтэй болгохыг зорьж ажилладаг.
Азтанд бэлэглэж буй тус Jetour автомашин нь БНХАУ-ын хамгийн том экспортлогч Chery группийн шилдэг брэндүүдийн нэг юм. Chery групп нь Английн алдарт Jaguar, Landrover-ийг хамтран үйлдвэрлэсэн цоо шинэ брэнд бол Jetour юм.
JETOUR X1 автомашин нь ухаалаг, загварлаг, Монголын өвөлд тохирсон автомашин юм. Тухайлбал:
1. Ухаалаг аюулгүй автомашин
Дуу хоолойгоор удирдах боломжтой.
Хөл амраагчтай.
Цагаан зураас мэдрэгчтэй.
360 камертай.
2. Өвлийн улиралд зориулсан олон нэмэлт option-уудаар тоноглогдсон.
Жолооны хүрд халаагууртай.
Суудал халах хөрөх функцтэй.
Dual zone паарны удирдлагатай.
Урд салхины шилэндээ ялтсан халаагууртай.
3. Загварлаг
𝐏𝐨𝐫𝐬𝐜𝐡𝐞 брэндийн дизайнер Хаканы бүтээсэн Vanguard спорт экстерьерийн шийдэлтэй.
2 хуваасан гоёмсог лед их гэрэлтэй.
Хүрээгүй зураасан элемэнтүүдтэй гоёмсог нүүртэй.
75 инчийн панаромик шилэн дээвэртэй.
Олимпын азтанд JETOUR аяны хүрээнд
- NetPay апп-д бүртгүүлэх, зээлийн эрхээ шалгасан бол 1 урамшууллын эрх, Sain Electronics-оос хийсэн 500,000₮-өөс дээш худалдан авалт тутамд 1 урамшууллын эрх үүсэх журмаар зохион байгуулагдсан.
Супер азтанд ухаалаг загварлаг Jetour X1 автомашиныг өгөхөөр бэлдсэн. Бусад азтай 9 харилцагчдад Sain electronics NetCapital-ийн зүгээс Apple, Samsung, Starlink гэх мэт дэлхийн шилдэг брэндүүдийн хамгийн сүүлийн үеийн ухаалаг төхөөрөмжүүдийг гардуулж өглөө.
Супер шагналын эзнээр Завхан аймгийн харьяат Дамдин овогтой Цэрэнсодном тодорлоо.
Супер шагналын эзэн 2024 оны 04 сарын 24-нд Завхан аймгийн Улиастай хотод байрлах ‘’Sain Electronics’’-ийн салбараас лизингээр IPHONE 15 гар утас худалдан авч супер шагнал болох JETOUR X1 автомашиныг гардан авлаа.
Супер азтаны сэтгэгдэл:
“Намайг Дамдин овогтой Цэрэнсодном гэдэг. Завхан аймгийн Улиастай хотод оршин суудаг. Азтан болно гэж огт төсөөлөөгүй. Манай аймагт Sain Electronics нээгдэж байна хямдралтай урамшуулалтай байна гээд 4 сарын 24ний өдөр IPHONE 15 лизингээр худалдаж авч өнөөдөр JETOUR X1 машины азтан болсондоо маш их баяртай байна.”
Нийт урамшуулалт аянд оролцсон харилцагч нартаа баярлалаа.